COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Алтангэрэл: “Аюулгүй ажлын байр“ арга хэмжээний үеэр 896 ЗӨРЧИЛ илрүүлсэн

2019 оны 6 сарын 28

Arslan.mn

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлэл хийлээ.

Нийт 299 барилгад шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн байна.

Arslan.mn

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 2018 онд 89, амь насаа алдсан таван хэрэг бүртгэгдсэн нь, 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Үүнд дүн шинжилгээ хийж үзсний үндсэн дээр цагдаагийн байгууллагаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаатай "Аюулгүй ажлын байр" арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.

Арга хэмжээ 2 үе шаттай явагдсан.

Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагын алба хаагчдаа тодорхой мэдээлэлтэй болгохоор сургалт явуулсан. Сургалтад 954 алба хаагчийг хамрууллаа.

Хоёрдугаарт, ХАБ-ын 1,083 инженерт үзүүлэх сургалт явууллаа. Барилгын хамгаалах торыг хэрхэн хийсэн, талбайн эмх цэгц сэдвээр үзүүлэх сургалт явууллаа.

Үүний дараагаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ббайгууллагуудад биечилж шалгалт хийлээ. Ингэхдээ ААН, байгууллагуудад арга хэмжээ тооцохыг урьтал болгоогүй.

Хүн барилгаас унаж гэмтэх, барилга дээрээс юм унах, тоног төхөөрөмжид гар хуруугаа тасдахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгах зорилготой байсан.

Нийт 299 байгууллагад шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илрүүлсэн. Үүнээс 298 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 264 зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан мэдэгдэл өглөө. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй гарсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйл болон 11.2 дахь зүйлд зааснаар иргэн, ААН-ийг 1,000-3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нийтдээ 364 зөрчилд 52 сая 450,000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Барилгын компаниудад нийтлэг илэрч байгаа зөрчлийн тухайд хаалт хамгаалалтгүйгээс барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй ажиллагааны самбар байрлуулаагүй, барилга руу гарах шатны бэхэлгээ хийгээгүй, ажилчдаа ажлын хувцсаар хангадаггүй нь илэрсэн.

Эдгээр зөрчлөөс болж барилга дээрээс хүн унаж амь насаа алдах, гэмтэх, тогонд цохиулах хэргүүд ихээр гарч байна.

Мөн барилгын үйл ажиллагаа явуулдаг удирдлагууд болон ажилчдын хайхрамжгүй байдлаас болж осол, хэрэг гардаг.

Иймээс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжоо дагах, анхаарал болгоомжтой байх, ХАБ-ын дүрэм журмыг өдөр тутмын ажилдаа мөрдөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас уриалж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605364
2 эможи

aap
2019-06-28 14:40
сайн байна.
DR. PRADHAN
2019-06-28 14:15
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
keyboard_arrow_up