COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэлээ

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

Уг үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ы олдвор, алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж бүрдэл 450 гаруй ховор нандин үзмэрийг анх удаа цогцоор нь дэлгэж буйгаараа онцлогтой аж.

Arslan.mn

Үзэсгэлэнгээс “Чэнь-Гуо гүнжийн бунхны олдвор, гүнжийн алтан баг, мөнгөн гутал, алтан чимэгтэй мөнгөн дэр зэрэг хосгүй үнэт үзмэрийг үзэх боломжтой.

Тус үзэсгэлэн  9 дүгээр сарын 6-ныг хүртэл үзэгчдэд үнэ төлбөргүй ажиллана.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605302
0 эможи

Зочин
2019-06-27 11:12
сайн байна.
keyboard_arrow_up