COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын барилгын явц, замын ажилтай танилцлаа

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангалт үйлчилгээний төвийн урд талд “Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын эхний I, II дугаар ээлжийн 360 айлыг 2017-2018 онд барьж ашиглалтанд оруулаад байгаа юм. Энэ хорооллын гурав дахь ээлжийн 180 айлын орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлүүлэн энэ оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хотхон хүртэлх 0,85км автозамын ажил 2019 оны 5 дугаар сард эхэлж, энэ оны 7 дугаар сарын эхний 10 хоногт багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэ зам ашиглалтанд орсоноор Цагдаагийн ерөнхий газрын Хангалт, үйлчилгээний төв болон тухайн хороонд байрлаж буй төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд автозамаар холбогдож байгаа юм.

Мөн 240 хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэн 2019-2020 онд барихаар болсон байна. Дээрх орон сууцны барилга болон замын ажлуудтай Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар газар дээр очиж танилцан, холбогдох үүрэг, чиглэлүүдийг өгч ажиллалаа

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605294
0 эможи

Зочин
2019-06-27 11:11
сайн байна.
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up