COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Хар тамхи, мансуурлах бодис, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Монгол Улсад Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлах ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын хамтран баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Хар тамхи, мансуурлах бодис, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өчигдөр /2019.06.26/ Улаанбаатар хотын Буянт-Ухаа дэх хилийн боомт, Орхон аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Өмнөговь аймгийн Гашуун Сухайт дахь хилийн боомтуудад өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн Засаг дарга, засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагч, ХЗДХЯ-ны төлөөлөл болон Гадаадын иргэдийн харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газартай хамтран, хилийн боомтоор зорчиж байгаа иргэдэд хар тамхи, мансууруулах бодисын хор аюул, энэ төрлийн эм, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, яриа таниулга хийн, төрийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулан ажиллаа.

Тус арга хэмжээний хүрээнд  мэргэжлийн байгууллагуудын хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэлийг илрүүлэх, тандан судлах, шинжлэх чиглэлээр үйл ажиллагаандаа ашигладаг багаж, техник тоног төхөөрөмж, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, Олон улсын Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар-Токио, Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Франкурт 6 чиглэлийн 6 нислэгээр Монгол улсын хилээр нэвтэрч байгаа 400 иргэд зорчигчидод зориулан гадаад улсад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий гадаад паспортын хавчуургыг тараан ажиллажээ.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605293
1 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up