COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОГЦРОХЫГ ШААРДАХ ХҮН ЧИНЬ Ч.УЛААН ЮМ БИШ ҮҮ?!

2019 оны 6 сарын 26

Arslan.mn

-ЭНЭ УДААГИЙН ЖДҮ-г ХУЛГАЙЛАХ АРГА УЛАМ НАРИЙСЧ, ХЭНД ХЭРХЭН ХҮРТЭЭХ НЬ ХЭЗЭЭНИЙ ТОДОРХОЙ БОЛСОН ГЭНЭ-

Барын амнаас гараад арслангийн аманд гээчийн үлгэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өрнөөд, үргэлжлээд байна. Өмнөх сайд Б.Батзориг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зөвхөн эрх баригчдын хүрээнд тарааж, өөрөө эхнэрийнхээ “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбумыг өгсөн гэх асуудлаар буруутгагдан огцорсон. Харамсалтай нь түүнийг зайлуулаад түүнээс ч аюултай, аль язгуурын бэлтгэгдсэн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч гэр бүлийн тэргүүн, ашиг сонирхлын аймшигт зөрчилтэй Ч.Улаан гээч улайдаггүй, улайсдаг ч үгүй нөхрийг оронд нь залсан бололтой. Уг нь улстөрд ялзардаг бол ялзартлаа явсан, туршлага мэдлэг, удирдлага чиглэлээр дутах юмгүй, 5 дахь удаагаа сайдын сэнтийд сандайлж суугаа энэ кадр эл салбарыг сэвхийтэл босгоод ирвэл ирэх хугацаа хангалттай боллоо. Даанч түүнээс юу ч хүлээлтгүй, харин ч даруйхан эргүүлэн татахгүй бол энэ салбараас эхнэр хүүхэд, худ ургаа тэжээж тэтгэж аваад ирэх сонгуулийн жилтэй золгон бушуухан арилаад өгч мэдэхээр байна. Ч.Улааныг сайдаар ирсний дараахан махны үнэ тэнгэрт хадаж, мань эр юу юугүй буулгаад өгнө хэмээн ханцуй шамласан ч барилдахаасаа таахалзах гээч болж хоцорсон. Харин ч махны үнэ дээр цухалдаж уйлалдсан иргэдийн бужигнааны цаана ХХААХҮ-ийн шинэхэн сайдтан эхнэрийнхээ төрсөн дүү О.Оюун-Эрдэнийг өөрийн зөвлөх болгож, өөр нэг дүү О.Даваасүрэн гэгчид амьд мал экспортлох ажлын нь зам мөрийг засч өгөх зэргээр “хулгайч муур”-ын авир гарган төрийн албаны эрх мэдэл, албан тушаал, төсөв мөнгөн дунд мярайж явна. Тодруулбал, биднийг энд махан дээр алалцаж байх зуурт Ч.Улаан сайдын хадам дүү О.Даваасүрэн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд монгол” компаниараа Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу хонь, ямааг амьдаар экспортлох бэлтгэл ажлаа хэдийнэ жин тан болгоод авсан. Малын ашиг шимийг өсгөж, нэмүү өртөг шингээх үүрэгтэй ХХААХҮ-ийн сайд өөрийн толгойлж буй салбарынхаа бодлогын эсрэг ийнхүү улайхгүй зүтгэж явахад Засгийн газрын тэргүүн нь “Малыг амьдаар хил давуулах буруу. Энэ чинь стратегийн бүтээгдэхүүн. Монголын ард түмний хамгийн гол хоол тэжээл бол мах. Тийм учраас малаа амьдаар нь гаргах асуудлыг дэмжих нь зохимжгүй” гэсхийн түр зуурын гал намжаах хэдэн үг шидлээд сууж байгаа нь гайхмаар.

Ерөнхий сайдын эл тоомжиргүйтэл хийгээд Ч.Улааны толгойг илэн эрхлүүлж суугаагийн цаад учрыг өөрөөр тайлбарлах хэсэг бас байна. Өмнө нь эрх мэдэлтнүүдэд, фракц бүлэглэлдээ үнэнч зүтгэсний шан харамж болгон тараасан ЖДҮХС-гийн мөнгө энэ удаад жинхэнэ эзэддээ хүрнэ хэмээн шоудаад байсан нь асар их но-той, ноцтой байгаа гэдгийг тэд хэлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн олон өргөдөл, хүсэлт дунд дахиад л эрх баригчдын хуруу хошуу дүрэгдсэн юм байх. Тэр байтугай энгийн иргэдийн санаанаас ургасан шинэ содон санаа, төсөлүүд “хулгайлагдан” бусдын нэр рүү шилжиж, зээл хүссэн ядарсан иргэндээ “уучлаарай, таны тооцоолол дутуу, эрсдэлтэй байна. Яг энэ санаа сэдлээр чинь хачин гайхалтай урласан өөр хүчтэй төслүүд эн зэрэгцэн орж ирсэн учраас энэ удаад танд зээл өгөх боломжгүй” гэх хатуу хариу бэлтгэж эхэлсэн гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн мэргэжилтэн ам алдлаа. Тэгэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчил гээчийг “Нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/ийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүс” гэж заасныг зөрчин, зөрчих зөрчихдөө Танхимынхаа эсрэг улайхгүй ажиллаж суугаа Ч.Улааны үйлдлийг жишим ч үгүй өнгөрүүлж суугаа энэ Засгийн газрынхан хөшигний ард хэзээнээсээ хувааж идэж сурсан ЖДҮ-гээ дахин, тэгэхдээ бүр нарийн хуваахаар зэхэж суугаа байж таарах нь. Өөрөөр хэлбэл, ЭНЭ УДААГИЙН ЖДҮ-г ХУЛГАЙЛАХ АРГА УЛАМ НАРИЙСЧ, ХЭНД ХЭРХЭН ХҮРТЭЭХ НЬ ХЭЗЭЭНИЙ ТОДОРХОЙ БОЛЧИХСОН ШҮҮ ГЭДГИЙГ ЭХ СУРВАЛЖ ХЭЛЖ БАЙНА.

Эх сурвалж: niigmiintoli.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
605282
2 эможи

keyboard_arrow_up