COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: МУИС, МУБИС, АШУҮИС нь дундаж эрсдэлтэй гэсэн үнэлгээг авсан

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийлгэсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг өнөөдөр танилцууллаа.

МУИС, МУБИС, АШУҮИС нь төрийн албыг боловсон хүчнээр хангадаг төлөөлөл болсон байгууллагууд тул чухал ач холбогдолтой урьдчилан сэргийлэх ажил болсон. Авлигын хэрэг гарах шалтгааныг олж илрүүлэх нь чухал гэдгийг АТГ-аас онцоллоо. 

Arslan.mn

Гурван сургууль нь дундаж эрсдэлтэй, эрсдэл багатай гэсэн үнэлгээг авсан байгаа аж. Эрсдлийн дүнгээр 

  • МУИС 2.92,
  • МУБИС 2.57,
  • АШУҮИС 3.02 үнэлгээтэй буюу  дундаж  эрсдэлт  үнэлгээтэй байжээ. 

Нийтлэг илэрсэн зөрчлийн тухайд төсөв санхүү, шилэн данстай холбоотой зүйлс байсан. Судалгааг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс энэ сарыг хүртэл хийсэн бөгөөд тоон судалгааны, чанарын, баримт шинжилгээний аргыг ашигласан гэдгийг  Орон нутгийн хөгжлийн бодлого судлалын төвийн тэргүүн, судлаач Л.Буддорж хэллээ.

Оюутнуудын зүгээс багш нар ном шахаж оноо нэмдэг, хүйсээр ялгаварладаг байдал түгээмэл байдаг талаар дурдсан байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605029
0 эможи

keyboard_arrow_up