COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэболд: 2019 онд хар тамхины 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байна

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар мэдээлэл хийлээ.

2019 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. 

Энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуус байгаа нь анхаарал татаж байгааг ЦЕГ-аас онцолж байна.

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд "Цагдаагийн байгууллагаас Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хууль бус хэрэглэх гэмт хэрэгтэй хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу тэмцэж эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар хяналтын чиглэлээр хийж байгаа ажлууд болон урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлын талаар мэдээлэл өгнө.  2018 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 199 хэрэг бүртгэгдэж, 412 хүн холбогдон шалгагдсан байгаа. Харин 2019 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа.

89 хэрэгт шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан байна. Үүнээс 4.7 хувь нь насанд хүрээгүй байна. Хэрэгт холбогдогчдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт ч бүртгэгдэж байна.

Тиймээс зургаадугаар сарын 10-наас тав хоногийн хугацаанд НМХГ, НПГ-тай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн гэнэтийн шалгалтыг хийсэн. Шалгалтад 62 эм ханган нийлүүлэх, эмийн сан хамрагдсан бөгөөд бүртгэл байхгүй, дутуу, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэжээ. Мөн хуурамч эмийн жороор энэ төрлийн эм, бэлдмэлийг авах үйлдэл илэрч байгааг ч анхааруулж байна." гэв.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605018
2 эможи

keyboard_arrow_up