COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн“ болж байна

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Монгол улсын “Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн” энэ онд зохион байгуулахтай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн салбарын “Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн яг одоо болж байна.

Уг зөвлөгөөн нь салбарын хувьд анхдугаар гэдгээрээ онцлог бөгөөд тус салбарт ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний чиг үүрэг гүйцэтгэдэг 280 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хууль зүй дотоод хэргийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа:

Arslan.mn

Ирэх есөн сард болох Монгол улсын “Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн”-ийг угтаж, Хууль зүй дотоодын салбарын “Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Манай хууль зүй, дотоод хэргийн салбарт 25000 гаруй албан хаагчид ажилладаг бөгөөд эдгээрээс санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч болох 1170 орчим хүн ажиллаж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд 280 төлөөлөгчийг оролцуулж байгаа. Манай салбарын хувьд өмнө нь “Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн”-нд асуудлуудаа урьдчилж хэлэлцээд орж байсан тохиолдол ховор. Энэ удаагийн зөвлөгөөнийг Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу дөрвөн салбар хуралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд эндээс гарсан санал, санаачилга, зөвлөмжийг хүргүүлж ажиллах юм. Салбарынхаа мөн чанарыг төгс ойлгосон эрдэмтэн докторуудаас ирэх 9 сард болох улсын зөвөлгөөнд оролцох дөрвөн илтгэгч тодрох юм.  

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн:

Arslan.mn

2019 оны намар 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд “Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны улсын VI зөвөлгөөн” болно. Энэхүү зөвөлгөөн Монгол улсад анх 1965 онд анхдугаар зөвөлгөөнийг зохион байгуулж байсан. 2003 оноос эхлэн өнгөрсөн  жилүүдийн эдийн засаг нийгмийн байдалд дүгнэлт өгч, цаашид бодлого зорилтыг тодорхойлж байхаар болсон. Зөвлөгөөнийг зохион байгуулахтай холбоотойгоор Сангийн яаман дээр ажлын хэсэг байгуулагдаж, хуваарийн дагуу бэлтгэл ажил хангагдаад явж байна. Эхний хагас жилийн байдлаар аймаг, байгууллагууд салбар зөвөлгөөнөө хийж, өмнөх хурлаас гарсан зөвлөмжүүдийн биелэлтийг тодорхойлж, энэ жилийнхээ бодлогыг тодорхойлох ёстой байгаа. Энэ удаа Хууль зүй дотоод хэргийн салбарынхан зөвөлгөөнийг хийж салбарынхаа бодлого чиглэлийг тодорхойлж байна. Зөвөлгөөнөөс олон санал санаачилга гарч, ирэх 9 сард болох хуралд халуун сэдвүүдтэй сууна гэдэгт итгэлтэй байна. 

Хууль зүй үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг:

Arslan.mn

Хууль зүй дотоод хэргийн салбарын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвөлгөөн” яг одоо үргэлжилж байна. Уг зөвөлгөөнд манай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн санхүү эрхэлсэн ажилтнууд оролцож байна. Энэ удаагийн зөвөлгөөний хувьд салбар, салбарын эрдэмтэн, судлаачид орж байгаагаараа ихээхэн онцлогтой. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хувьд энэ удаагийн зөвөлгөөнд оролцож, туршлага, мэдлэг хуримтлуулж байгаадаа их баяртай байна. Энэхүү зөвөлгөөний зохион байгуулснаар ирэх 9 сард болох улсын зөвөлгөөнд салбартаа тулгамдаж буй асуудлуудыг уламжлахад ихээхэн дөхөмтэй гэж бодож байна.

Arslan.mn

Нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчдын мэргэжлийн анхны зөвөлгөөнийг 1965 онд, II зөвөлгөөний 1980 онд, III, IV зөвөлгөөн 2003, 2007 онд тус тус зохион байгуулагдаж байжээ. 

Хууль зүй дотоод хэргийн салбарын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн хүрээнд “Макро эдийн засаг, статистикийн төлөв, байдал, хөгжлийн чиг хандлага”, “Монгол улсын банк санхүүгийн чиг хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, аудитын эрх зүйн шинэчлэл, сорилтууд”, “Төсвийн шинэчлэл, сорилтууд” гэсэн дөрвөн салбар хуралдааныг зохион байгуулж зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг улсын VI  зөвлөгөөнд оруулах юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604977
0 эможи

keyboard_arrow_up