COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Хууль бус жагсаал хийсэн иргэдэд зөрчлийн хэрэг нээсэн

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2019.06.17/ жагсаалтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “АН-аас 2019 оны зургаадугаар сарын 11-14-нд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулахаар хүсэлт, мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байна. Уг хүсэлтийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хүлээж аваад жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн татгалзсан хариуг өгсөн байна. Татгалзан хариу өгсөн хэдий ч АН-ын зүгээс зургаадугаар сарын 10, 11-нд 11.00-12.30 минутын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл, шаардлага өгсөн ч АН энэхүү үйл ажиллагаа үргэлжлүүлсэн.

Үүний дараа АН-ын зүгээс зургаадугаар сарын 12-ны өдөр Гэрлэх ёслолын ордны талбай дээр жагсаал зохион байгуулна гэж бүртгүүлсэн ч байрлалаа өөрчлөн зөвшөөрөлгүй газар буюу Австрали Улсын ЭСЯ байрлах газар жагсаал цуглаан зохион байгуулсан. НҮБ-ын дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцод заасны дагуу аливаа улс орны дипломат харилцааны газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг. Шангрилла зочид буудал дотор Австрали Улсын ЭСЯ байрладаг учраас үүнтэй холбоотой асуудал үүссэн тул жагсаал зохион байгуулагчдад очиж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас очиж үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавьсан.  Зохион байгуулагч Т.Энхсайханы зүгээс хэвлэл мэдээлэлд “Хууль ёсоор жагсаал цуглаан зохион байгуулж байхад ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан нөхөр чинь цагдаа юм байна, дахин цуглаан зохион байгуулах юм бол нөхрийг чинь ажлаас нь хална гэж дарамталсан, цагдаа нар ирж барих гэж байна” гэдэг мэдээллүүд гаргасан.  Цагдаагийн байгууллагаас ямар ч тийм үйлдэл гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604863
2 эможи

Зочин
2019-06-21 13:58
ene muu baatarhuu zuvshuurulgui barnuudaas tataas avch amidardag baagii shd. oranj gej taichdag barnaas 1000000-g sar bur avch bii
ZOXhin
2019-06-18 16:20
Huul bus gej uagaad uzen gej.Erh medeltenguud eh ornoo zarah, gadniihand zoiulsan huul batlah n huul esnii um uu tee. Temtsegxvh nariig ueiin ued gutaan doromjilj baisan. Ted hezeexvh buuj ogohgui.
zoxvhin
2019-06-18 16:18
Hulgaihdaa bariad shorond n hiigeed huul bus huul sanaaxvhlahaa baival ard irged ualaa gej jagshav dee.
МОНГОЛМАА
2019-06-17 13:09
ДАМПУУ ТЭНЭГ НАМ, ТЭНЭГ ДАМПУУ АЖИЛГҮЙ МӨНГӨНИЙ АВГАЙ НАР ХЭН Ч ТЭДНИЙ ҮГИЙГ СОНСОХГҮЙ.
Зочин
2019-06-17 12:16
гоё хэлжээ
keyboard_arrow_up