COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал тэргүүтэй бусад удирдлагууд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Алтанзаяа болон тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Татварын шинэчлэн батлагдсан хуулийн хэрэгжилтийн бэлтгэл хангах, хуулиар эрх олгосон 44 журмуудыг боловсруулахад хамтран ажиллах, татвар төлөгчдийг оролцуулан журмын хэлэлцүүлэг зохион байгуулах болон 2019 оны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг идэвхижүүлэх чиглэлээр харилцан санал солилцож уулзлаа.

Монголын татварын алба болон Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь хуулиараа хүлээсэн үндсэн чиг үүргүүдийн нэг нь татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчлан таниулах, татвар төлөгч татвараа өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх тогтолцоонд татвар төлөгчдийн сэтгэлгээг төлөвшүүлэх, татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах үүрэгтэй. Цаашид ТМЗ тухай хуулинд өөрчлөлт оруулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, эрх үүргээ шинэчлэн татварын албатай нягт хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Татварын Ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604801
0 эможи

keyboard_arrow_up