COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Залуус дуу хоолой 2019“ чуулга уулзалт болно

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Азийн Сангаас Каритас Чех Репабликийн хамтын ажиллагаатайгаар зохион байгуулж буй "Залуус дуу хоолой 2019" чуулга уулзалт энэ сарын 15-16-ны өдрүүдэд болно.

Тус чуулга уулзалтаар Монголын 18-35 насны 1000 орчим залуус нэгэн дор цуглаж сайн засаглал, залуучуудын улс төрийн оролцоо зэрэг чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал солилцоно.

Түүнчлэн, ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг нэн чухал асуудлаар дуу хоолойгоо нэгтгэх юм.

Чуулганы үеэр зохион байгуулагдаж буй 3R: Reduce, Reuse and Recycling сэдэвт арга хэмжээнд Каритас Чех Репабликийн төслийн баг оролцоно. Энэ үйл ажиллагаанд оролцсоноор та бүхэн гэрэл зургийн үзэсгэлэн (барилгын хог хаягдлыг онцлон харуулсан), илтгэлүүд, урлагийн үзүүлбэр үзэж сонирхон, DIY булангаар зочлон, мөн минималист амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн сонирхолтой ярианаас сонсох боломжтой аж.

Хаана: Sapphire Hall, Blue Sky Hotel

Хэзээ: 13:00– 18:00 цаг, Бямба гараг, 6 сарын 15, 2019

9:00-12:00 цаг, Ням гараг, 6 сарын 16, 2019

"Залуусын дуу хоолой" чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу: https://www.facebook.com/events/275623013219413/

Чуулга уулзалтанд оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү: https://www.eventbrite.com/e/61858650890?fbclid=IwAR1lvA6pNehlid3Obq5CcYwq3WNiAUBtxxw0G57WciwDBSZYD0USfI1Sfbk

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604725
0 эможи

keyboard_arrow_up