COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШЕЗ-ийг удирдах марафонд Т.Мэндсайхан хамгийн өндөр оноо авчээ

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа (сонгууль) хоёр удаа болж, гурав дахиа товлогдоод байгаа. Тодруулбал, зургадугаар сарын 6-ны өдөр  арван нэр дэвшигчээс Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нар хамгийн олон санал авсан юм.

Гэвч олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамд заасны дагуу зургадугаар сарын 10-нд дээрх гурван нэр дэвшигчээс дахин санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар анхан шатны шүүхийн

  • 339 шүүгчийн 42.77 хувь нь Т.Мэндсайханд,
  • 29.50 хувь нь А.Насандэлгэрт санал өгчээ.

Энэ санал хураалтаар мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас зургадугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргасан байна. Иймээс гурав дахь удаагийн санал хураалтад шүүгчид Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын нэгийг сонгох болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604720
0 эможи

keyboard_arrow_up