COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан амралтын өдрүүдээр уртасгасан цагаар ажиллахыг үүрэг болголоо

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

" ЖДҮХСан  06.08-06.09-ны амралтын өдрүүдэд уртасгасан цагаар 9:00-20:00 ажиллаж төсөл хүлээн авна"

Жижиг дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа.  Өнөөдрийн 2019.06.07 17:00 цагийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байна. Мөн ЖДҮХСангаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.   

     Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн мэдээлэл ирүүлсэн байна. ЖДҮХСангаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт их, зээлийн хэрэгцээ шаардлага эрэлт ихтэй байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд төсөл хүлээн авах үйл явцад иргэдэд чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай ил тод нээлттэй ажиллаж байгаа үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХСангийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Уг үүрэг чиглэлдээ амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ны өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авахыг даалгасан байна.

     Төсөл хүлээн авах үйл ажиллагаа 06 сарын 10-ны өдрийн 17.30 минутад дуусч бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Төсөл хүлээж авч байгаа бүх үйл явц цахим хэлбэрээр систем дээр хийгдэж байна.

        Өнгөрөгч баасан гарагт хөнгөлөлттэй зээлийг дамжууулж олгох банкууд шалгарсан байна. Үүнд ХААН, Хас, Төрийн банкуудын санал зохих журмаараа хянагдаж төсөл олгох жагсаалтад орж иржээ. Эдгээр банкуудтайгаа ХХААХҮЯам хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар  хэлэлцээ хийх юм.

ХХААХҮ-ийн сайд, Банкуудын өгсөн саналаар бол банкуудын зээлийн хүү дээр нэмэгдэх зардлын хэмжээ 4 хувьтай гэсэн санал орж ирсэн байна. Энэ саналаар бол ЖДҮ-дэд  олгох зээлийн хэмжээг 8 хувиас ихгүй байхаар байна. Энэхүү 8 хувийг бууруулах ямар боломж байна гэдгийг эргэж судална. Зээлийн үйлчлэх зардал, эрсдлийн зардлыг нарийн тооцож үзээд хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэгт  таарсан хүү бодох ёстой. Банкууд маань санаачилгатай хандаж 5 хувиас доош бууруулах санал оруулж ирж байна. ЖДҮХСан олгож байгаа зээлийн гурван хувиар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг журам өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн. Урьд жилүүдэд 3 хувийн санхүүжилтдээ багтан бүхий л үйл ажиллагаагаа явуулж байсан. ЖДҮХСан төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллага. Бид жижиг дунд үйдвэрийн хөгжлийн сангийн зардал, тооцоог нарийвчилж хийлгэж байна. 3 хувийн хүүг 2 хувь болгох чиглэлд өртөг зардлаа хямдруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид төслөө хүлээж авсны дараа зээл олгох банкуудтайгаа гэрээ хэлцлээ хийнэ. Ингэхээр зээлийн хувь хэмжээ тодорхой болно. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл олгох үйл ажиллагаа хэвийн, тогтоосон графикийн дагуу явагдаж байна гэлээ.  

Эх сурвалж: ХХААХҮЯам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604555
0 эможи

keyboard_arrow_up