COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 6 сарын 09

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.06.03-2019.06.09/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.    

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын аварга шалгаруулах “УУЛЫН УНАДАГ ДУГУЙН“ тэмцээн боллоо

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2019 оны аварга шалгаруулах Мөрдөн байцаах албаны нэрэмжит "УУЛЫН УНАДАГ ДУГУЙН" тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Өлзийт тосгонд болж өнгөрлөө.

Цагдаагийн алба хаагч, ажилтан нарын эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх, хамт олны дунд эерэг орчинг бүрдүүлэх, алба хаагчдыг идэвхжүүлэх, ажлын үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор таван насны ангилалаар тус тэмцээнийг зохион байгууллаа.

Мөрдөн байцаах албана нэрэмжит "Уулын унадаг дугун-н шилдгүүд тодорлоо"

Мөрдөн байцаах албаны нэрэмжит

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2019 оны аварга шалгаруулах Мөрдөн байцаах албаны нэрэмжит "Уулын унадаг дугуй"-н тэмцээн Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр “Айцын даваа”-ны урд зохион байгуулагдлаа. 

Тэмцээний эмэгтэй 30-49 насанд Тэргүүн байр: Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, цагдаагийн дэслэгч Т.Баттөгс, Дэд байр: Эргүүл хамгаалалтын газар, Х.Батхишиг, Гуравдугаар байр: Мэдээлэл шуурхай удирдлагын төв, цагдаагийн ахмад Б.Долгормаа, Тэмцээний эмэгтэй 19-29 насанд Тэргүүн байр: Мөрдөн байцаах алба, цагдаагийн дэд ахлагч Б.Азжаргал, Дэд байр:Эргүүл хамгаалалтын газар, цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнтуяа, Гуравдугаар байр: Авто бааз, цагдаагийн дэд ахлагч У.Цэрэннадмид Багийн тэмцээнд: Тэргүүн байр: Мөрдөн байцаах алба, Дэд байр: Эргүүл хамгаалалтын газар, Гуравдугаар байр: Тээврийн цагдаагийн албаны баг тамирчид тус тус шалгарч медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчиийн байрыг барих шав тавих ёслолын ажиллагаа боллоо

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчийн  байрыг барих барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо

Дотоодын цэргийн тухай хуулийг мөрдөж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчийн  байрыг барих барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.  Энэ үйл ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Талын салхи-2019” олон улсын мото наадам боллоо

Arslan.mn

“Талын салхи-2019” олон улсын мото наадам амралтын өдрүүдэд буюу зургаа дугаар сарын 8, 9-ний өдөр зохион байгуулагдаж байна. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Цонжин болдог дахь мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа бол орой нь ардын урлагийн тоглолт болох юм. Түүнчлэн хамтлаг дуучид тоглолтоо сонирхуулж, уран нугаралт, циркийн үзүүлбэрийг үзэж, сонирхох боломжтой аж. Тус наадмыг Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгууллаа.

"Хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэйгээ хамтран "Хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтнууд, бага ангийн багш нар оролцлоо.   

“Оюутан цагдаа ажиллаж байна”                   

Arslan.mn

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.

Энэ арга хэмжээний үеэр ажиллахаар 60 оюутан бүртгүүлснээс 40 оюутанг шалгаруулж гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, жуулчны аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эерэгээр зөв тайлбарлах мэдлэг, чадварыг олгох сургалтыг  Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо,  Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран 2хоёр өдрийн турш зохион байгууллаа.

Ж.Амгалан: Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ФЭЙСБҮҮК дэх хуудсуудыг шалгаж байгаа

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “ Цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу фэйсбүүк дэх хуудсуудыг шалгаж байгаа. Энэ хүрээнд тодорхой дугаартай зөрчлийн хэргийг шалгах явцдаа "Дархан монгол ногоон нэгдэл" ТББ-ын хуудсыг ажиллуулдаг оффист хуулийн дагуу шалгалт хийсэн. Урьдчилсан байдлаар энэ байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байгаа юм байна гэж тогтоогоод байна.

Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-тай цагдаагийн байгууллага зарчмын хүрээнд нийгмийг бухимдуулаад байгаа элдэв хуурамч фэйсбүүк хуудас, хүний хувийн нууцад халддаг байдлын эсрэг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хойч үедээ буруу үлгэр дууриал үзүүлэх, муу жишиг тогтоож болохгүй хэмээлээ.

"Тусгай хэрэгсэлд хэрэглэх бүлэг"-ийн дадлага сургалт боллоо

Цагдаагийн ерөнхий газрын  Сургалтын нэгдсэн төвийн Нарстай дахь хээрийн дадлага сургалтын төвд "Тусгай хэрэгсэл хэрэглэх бүлэг"-ийн дадлага сургалт боллоо.  Энэхүү сургалтад Эргүүл хамгаалалтын газрын нэгжийн 120 алба хаагчид хамрагдлаа.

Энэхүү дадлага сургуулилтаар Нийтийн эмх замбараагүй байдлын үед хууль бус жагсаалд цуглаанд оролцогчдын үйлдлийг таслан зогсоох, албадан тараах тусгай ажиллагааг Шуурхай удирдлагын штабын даргын өгсөн үүргийн дагуу олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэн албадан тараах,  аравт ажиллагааны бүлгийн алба хаагчдыг сургах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгууллаа. 

Цагдаагийн Ерөнхийн Газар, Авлигатай тэмцэх газар хамтран цахим сургалт зохион байгууллаа

Arslan.mnЦагдаагийн ерөнхий газар,  дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах цахим сургалт Цагдаагийн ерөнхий газарт боллоо.

Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс хамтран зохион байгуулсан юм.

Офицерийн дамжаанд 134 алба хаагч суралцаж төгслөө

Офицерын дамжаанд 134 алба хаагч суралцаж төгслөө

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын захиалгаар Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуульд нийт 134 алба хаагчийг офицерын дамжаанд суралцуулж 2019 оны 06 дугаар сарын 04-ний амжилттай төгсгөв.

Төгсөлтийн үйл ажиллагаанд Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Дотоодын цэргийн штабын захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж, гэрчилгээ гардууллаа.. 

САЙН МЭДЭЭ: Улаанбаатар хотод үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 19,7 хувиар буурчээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас он гараад "Нэг Хором", "Зөв Тусгал" зэрэг томоохон аянуудыг улсын хэмжээнд зохион байгуулсан нь үр дүнгээ өгч гэмт хэргийн гаралт Уланнбатар хотод гэхэд л 19.7 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн гаралт  2643 -аар буурсан байна. 

Энэ хугацаанд улсын хэмжээнд 15.800 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 10.740 буюу 68.0 хувь нь Улаанбаатар хотод, 5.015 буюу 31.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлт боллоо

Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үг хэлэв. Тэмцээн  хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгууллагддагаараа онцлогтой. Харин энэ удаагийн тэмцээнд дотоодын цэргээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг багийг бэлтгэн оролцууллаа.

З.Жаргалсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй залууст ажлын байр нээлттэй

Arslan.mn

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад эмэгтэй алба хаагчид тохирох сул ажлын байр байхгүй байгаа учир зарлагдаагүй. Тусгай шаардлага нь биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл насны гэсэн хязгаар тогтоосон байгаа. Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах нь чухал байна.

Нөгөө талаар манай цагдаагийн  байгууллагын хүний нөөцийн гол шалгуур үзүүлэлт нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай гэсэн үндсэн шаардлагууд байгаа хэмээлээ.

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

Халаасны  хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Tedy” гар утасны худалдааны лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах  чиглэлээр сургалт, зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа.

"Монгол улсын төлөө зүтгэе" үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн анги “Монгол цэргийн нэгдсэн холбоо” Төрийн бус байгууллагаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын ахмад, дунд залуу үеийн төлөөллийг гэр бүлийн хамт оролцуулж, эхчүүд эмэгтэйчүүдийн ажил, амьдралын ололт, амжилт, эх“ Монгол цэргийн нэгдсэн холбоо” Төрийн бус байгууллагаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын ахмад, дунд залуу үеийн төлөөллийг гэр бүлийн хамт оролцуулж, эхчүүд эмэгтэйчүүдийн ажил, амьдралын ололт, амжилт, эх орныхоо төлөө гүйцэтгэсэн гавъяаг олон нийтэд таниулан сурталчлах, цэрэг, цагдаагийн гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Төлөө Зүтгэе” үндэсний хэмжээний үйл ажиллагааг соёлын төв өргөөний их танхимд  зохион байгууллаа.

“Хамгаалагдсан Ирээдүй” төслийн шилдэг санааны уралдаан эхэллээ

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Уралдаанд оролцогчид шилдэг санаагаа уралдуулахаар Санхүү Эдийн Засгийн Их сургууль дээр өнөөдөр маргааш ажиллах юм. Уралдаанд оролцогчдод Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан Сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн албаны ажилтан Д.Даваасүрэн, Гэгээн Үйлс ТББ-н тэргүүн Б.Ангараг нар ирж хүүхдийн гэнэтийн ослын талаарх тоо мэдээлэл хүргэж, мэргэжлийн зөвлөгөө, илтгэл хүргэн ажиллаа.
                                                         

Эрүүл цагдаа хөтөлбөр эхэллээ

Image may contain: 1 person, indoor

Дундговь аймгийн цагдаагийн хэлтсээс "Эрүүл цагдаа хѳтѳлбѳр”-ийн хүрээнд алба хаагчдыг мэргэжлээс шалтгаалах ѳвчлѳл, халдварт бус ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 тѳрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамрууллаа.

"БЯЦХАН ЗОРЧИГЧ" арга хэмжээг Эрдэнэдалай суманд зохион байгууллаа

Image may contain: 39 people, people smiling, people standing

"БЯЦХАН ЗОРЧИГЧ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагчид болон иргэд олон нийтэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийлээ.

Нэгээс зуравдугаар ангийн хооронд сургалт зохион байгууллаа

Image may contain: one or more people

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, ЗСДСДЦХ-ийн алба хаагчид "Бяцхан зорчигч" арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургууль амарч байгаатай холбогдуулан сурагчийн амралтаар тээврийн хэрэгслээр зорчихдоо ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ хэрэглэж байх талаар 1-6 ангийн сурагчдад сургалт зохион явууллаа.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604539
0 эможи

keyboard_arrow_up