COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ: Хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшиг манайд ажиллаж байгаад ГХЯ-наас томилогдож явсан

2019 оны 6 сарын 07

Arslan.mn

ХБНГУ-ын Дрезден хотод 70кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдан саатуулагдсан Б.Баттүшигийн талаар өнөөдөр ТЕГ-аас мэдээлэл хийлээ. 

Энэ талаар  ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ:

"2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай авто машин ашиглан хууль бус гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан. Үүний дагуу ТЕГ, ГХЯ хамтран ажиллаж, шаглаж байгаа. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан.  Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй тул уг хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой. 
Хэргийг хүрээнд учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, хэн хар тамихи  нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа. 

Б.Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан. 

Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогсон нь анхааралт татсан асуудал. " гэлээ. 

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
12
604505
20 эможи

Zochin
2019-06-09 15:24
Gadaad yvddlin yamni konsulin ajiltanuud dandaa arin haalgani ymnuud neeh yu ch hiij chadahgui ih zantai ym nuud ed narig odoo bilimoor ardin huuhduud gadaad yvdalin yamand oroh erhgui ed nar dandaa ingej huuli bus ym hiine bolimoor ym
Булган
2019-06-09 14:47
Манай төрийн өндөр албан тушаалтангууд шударга бусаар богино хугацаанд хөрөнгөжөад гадаадад өчнөөн хаус аваад юу ч хариуцлага үүрэхгүй сууж байгаа нь зарим залуучуудад буруу үлгэр дууриалал болж байна да.Ёр нь төрөөс төрсөн тэрбумтангуудад тооцох хариуцлга Монголд алга байгаа нь буруу шү дэ. Залуу үёд үлгэргүй хөгийн юмд өчнөөн байна да. Анхаарах л асуудал.Хийсэн үйлдэл нь буруу ч сайхан 2 залуу ингээд хэрэгтэн боллоо шү дэ.Тэдний биёд Монгол цус гүйж байгаа бурхан өршөөг дө.
Зочин
2019-06-09 14:42
Энэ удаа дараа оруулж гаргаж байсан болоод зоригтой 70кг ийг авч явж дээ. Дипломат эрхээ ашиглаж Монголд ч оруулж ирж байсан байж таараа.Бид хардах эрхтэй сэтгэгдлээ ч бичих эрхтэй.Баттүшиг гэсэн нэр гарахгүй Монгол гэх нэр гардаг.Балайр новшнууд.
Зочин
2019-06-09 08:42
Germand bish turked bol tsaatsiim yal avna shuu dee.Mongol Ulsiin Tagnuuliin baiguullagiig Elbegdorj baikhgui bolgoson gej yaridag ni unen yum bna. Tagnuuld mash undur shalguuraar ajiltan avdag baisan. Suuliin uyed khen negnii tsaviuluud ajildag boljee.Bur 5 uyeer ni sudalj baij avdag baisan.
Gerel
2019-06-08 21:01
Neg prokyour biluu.uy bilee.huraasan hartamhi damlaj zardag enter.gd...yerni ednuus bvgdeeree. Hamtragch uym bishuu...
Тулгаа
2019-06-08 14:59
Германы шоронд хатаа
Zochin
2019-06-08 12:28
Тагнуулын байгууллага ялзарчээ. Суулийн уед тагнуулын ажилтануудын нэр холбогдсон бух бусармаг бух ажиллагаанууд уунийг илтгэж байна. Энэ бух дампуурал нь Элбэгдорж анх Еренхий сайдаар томилогдсон унээс эхэлсэн. Элбэгдорж ЕС болонгуутаа тагнуулын байгууллага хэзээ, хаанаас ирсэн нь ул мэдэгдэх Хурц гэгчийг удирдах албан тушаалд томилсоноор энэхуу эмгэнэл эхэлсэн. Иймэрхуу хумуужил ёс суртахуунтай хумуусийг гадаадад уурэг гуйцэтгуулэхээр томилсон албан тушаалтанууд хариуцлага хулээж ёстой
Зочин
2019-06-08 10:44
хамтран ажиллаж, шаглаж байгаа. /юу шаглаа вз?/
Зочин
2019-06-08 00:21
Монгол улсын нэр хүндийг гутааж байна шүү Гeрманы хуулиар шийтгэж тэнд шоронд насаар нь хориосой баячууд бүгд хар тамхичид болж
Зочин
2019-06-07 19:54
эрх мэдэлтнүүд шуналд автаж, арчаагүй зангаараа адгуус мэт авирлан гаршсан үйлдэлдээ эршиж шунал нь шулам болгожээ...
Зочин
2019-06-07 19:51
Тагнуулд ажиллаж байсан улсууд гадаадад элчингийн ажилтанаар ажиллаад байдаг нь ийм учиртай юм уу Хурц ч мөн сологос руу үхэн хатан зүтгэсэн дээ
Зочин
2019-06-07 16:51
Хохь нь
keyboard_arrow_up