COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Үндсэн хуулийг өөрчлүүлж, Монголын төрөөр тоглуулахгүй”

2019 оны 6 сарын 07

Arslan.mn

УИХ-ын зургаадугаар сарын 6-ны чуулганаар өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэмээн “Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-аас өнөөдөр мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад зориулан баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь Үндсэн хууль зөрчжээ.

“Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чалхаажав:

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бүхэлдээ хуулийн дагуу, нийгмийн бүх бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн баримт бичиг байх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч тэр өөрчлөлт нь төрийн дээд байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт, харилцан уялдааг сайжруулж, хариуцлага тооцдог, хяналтыг сайжруулахад чиглэх ёстой байсан боловч хяналт, хариуцлагын тогтолцоог иж бүрэн тусгаагүй гэж бид үзэж байна.

Ядаж л хамгийн эхэнд 2007 оны дордуулсан долоон заалтыг өөрчлөх байсан. Үндсэн хуульд орох өөрчлөлт бидний хүсэн хүлээсэн төсөл болж чадсангүй. Хоёр шаттай парламенттай болж байж өнөөгийн үүссэд буй хүндрэлүүд арилна. Үндсэн хуулийг өөрчлүүлж, Монголын төрөөр тоглуулахгүй."гэв.

 

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604497
0 эможи

keyboard_arrow_up