COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Жаргалсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй залууст ажлын байр нээлттэй

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Дотоод  хэргийн  их сургуулийн ахлагчийн сургуульд элсэн суралцуулах иргэдийг бүртгэж эхэлжээ. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа З.Жаргалсайханаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний хэдэн хувь нь ахлагч бүрэлдэхүүн байна. Сонгон шалгаруулалт явуулах хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?

Манай нийт бие бүрэлдэхүүний 50 хувь нь ахлагч нар үүрэг гүйцэтгэж байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлээд байна. Энэ удаа эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулна.

Ахлагчийн сургуульд суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах үндсэн шаардлага юу байгаа вэ?

Өмнө нь тавигдаж байсан үндсэн шаардлагууд бол хэвээрээ. Монгол улсын иргэн байхын сацуу монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай  байх нь чухал. Мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, эрүүл мэнд үзлэгт хамрагдсан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэсэн шаардлагуудыг хангасан иргэдийг бүртгэнэ.

Ажил мэргэжлийн онцлогтой холбоотой болон, нас, хүйсийн хязгаар байгаа юу?

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад эмэгтэй алба хаагчид тохирох сул ажлын байр байхгүй байгаа учир зарлагдаагүй. Тусгай шаардлага нь биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл насны гэсэн хязгаар тогтоосон байгаа. Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах нь чухал байна.

Нөгөө талаар манай цагдаагийн  байгууллагын хүний нөөцийн гол шалгуур үзүүлэлт нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай гэсэн үндсэн шаардлагууд байгаа.  

Харин цагдаа жолоочийн  хувьд автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх чадвартай, жолооны В, С ангилалтай байх, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, гэсэн шалгуурууд байгаа. Зарлагдсан ажлын байран дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэлд хамрагдана.

Бүртгэл хэрхэн явагдах вэ?

Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар,  Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Цагдаагийн ерөнхий газрын Автобаазад бүртгэнэ. Харин аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгүүлнэ. Бүртгэл 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр үргэлжилнэ. Бүртгэлд хамрагдсан иргэд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр /Даваа гараг/-ийн 09:00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр биеэр ирж, нэгдсэн бүртгэлд хамрагдаж, шалгалтад орох эрхээ авна.  

Бүрдүүлэх бичиг баримт, анхаарах зүйлс болон бусад мэдээллийг бид  Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудас, фээсбүүк хуудсандаа дэлгэрэнгүй нийтлэсэн байгаа.

Танд баярлалаа

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604292
2 эможи

keyboard_arrow_up