COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг хооронд нь уулзуулахгүй

2019 оны 5 сарын 31

Arslan.mn

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар нарт таслан сэргийлэх (хилээр гарахыг хориглох, цагдан хорих зэрэг) арга хэмжээ авхуулах санал Нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар хүргүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Гэвч дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан юм. Харин тус шүүхийн ерөнхий шүүгч нь өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар өчигдөр хэлэлцсэн байна. Улмаар дээрх гурван хүнийг хилээр гарахыг хориглох, хооронд нь уулзуулахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Өмнөх өдөр нь дээрх хүмүүстэй хамт яллагдагчаар татагдсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт тус банкны удирдах албан тушаалтнуудтай уулзуулахгүй байхаар шүүх захирамж гаргаад буй билээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн мягмар гарагийн шөнө 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн бие муудсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан ч хорих байгууллагын эх сурвалжууд түүнийг эрс няцаасан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
604202
5 эможи

Zochin
2019-06-04 23:06
Tenegteerei utas gj bn xeniixee utsaar ch yrij xudal toxiroogoo xiij bga xuuliin avilgach malnuudaa ineedtei Tor uls bx gj Xuuliixan gj archaagui ugaadas dolooson golog shig xuchgui aimxai archaagu blson
ичиж амьдраач
2019-06-01 06:34
ИЙМ шийдвэр гаргадаг шүүгч жүжиг тавилаа. МАНАНгийнхан шүүхийн байгууллагад бат бөх хэвээрээ байна. ӨӨРЧЛӨТӨӨ хурдасгаж, авлигачдыг дэмжигч шүүгч нараасаа салаач
зочин
2019-05-31 13:35
али хэдий уулзалдаад улс ард түмнийг яаж хуурах вэ хуулийн ямар цоорхойг яаж ашиглах вэ гэдгээ тохиролцоо биз дээ
keyboard_arrow_up