COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч дахиад л шүүгчээс татгалзснаар шүүхийн үйл ажиллагаа гацав

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “Монгол зэс”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүсийн хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэднийг цагдан хориулахаар НПГ-аас саналаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч өдгөө болтол шийдэж чадахгүй, хуулийн байгууллагын ажиллагааг хэргийн холбогдогч нарын өмгөөлөгч нар гацаачихаад байна.  Учир нь энэ сарын 21-нд тэднийг цагдан хорих, эсэхийг хэлэлцэх үед Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих асуудал хариуцаж буй шүүгч Х.Идэрээс татгалзсан юм.

Тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүгч Б.Дуламсүрэнгээр шийдвэрлүүлэхээр томилсон байна. Шинээр томилогдсон шүүгч нь уржигдар 11.00, 15.00 цагт хэлэлцэнэ хэмээн товлож байсан ч шийдвэрлэлгүй өчигдөр өглөөний 11.00 цаг болгосон юм. Ингээд өчигдөр уг асуудлыг хэлэлцэх үед Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан бас л шүүгчээс татгалзав. Тэдний татгалзлыг ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт танилцуулахад хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд дахин хэлэлцүүлэх болоход өмгөөлөгч нар нь хэрэгт хяналт тавьж буй прокуророос, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татгалзаж байна хэмээснээр Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэх хурал гацчихаад байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603950
1 эможи

Ард
2019-05-25 10:07
Ёстой даварсан новшнууд вэ шүүгчтэй цуг шоронд хий
Зочин
2019-05-25 08:58
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг огцруул.
хуулийн байгууллагуудаа өөрчлөе
2019-05-25 07:49
АВЛИГАЧДАД найр тавин үйлчилдэг ШҮҮГЧ нараас төр татгалзах ёстой. МОНГОЛД байхгүй өндөр цалин өгч үзлээ. ШҮҮГЧ нар авлигаас татгалзсангүй. ОДОО 517 шүүгчээ халж, ШУУД шударга хуульчдыг шүүгчээр сонгон авах ёстой. МАНАНд үйлчлэгч шүүгч бүрийг ХАЛ. ӨӨР АРГА алга.
sadfasdf
2019-05-25 01:23
Tatgalzah shuugch prokoror duushaar barij avaad hiideg gazar ni hi ene lalriig
зочин
2019-05-24 21:34
аргагүй л хуулийг худалдаад авчихжээ энгийн иргэн ийм хүсэлт гаргавал солиор гэнэ дээ
Иргэн
2019-05-24 21:26
2019-05-24 21:25 Жирийн иргэдмядарсан ард түмэн иймэрхүү асуудалд тулгарьал ёстой авч хэлцдэггүй хүмүүсшдээ?! Тэгэхээр мөнгөтэй хүмүүст бол өөр байдаг юм байна?!
Иргэн
2019-05-24 21:26
2019-05-24 21:25 Жирийн иргэдмядарсан ард түмэн иймэрхүү асуудалд тулгарьал ёстой авч хэлцдэггүй хүмүүсшдээ?! Тэгэхээр мөнгөтэй хүмүүст бол өөр байдаг юм байна?!
Иргэн
2019-05-24 21:25
Жирийн иргэдмядарсан ард түмэн иймэрхүү асуудалд тулгарьал ёстой авч хэлцдэггүй хүмүүсшдээ?! Тэгэхээр мөнгөтэй хүмүүст бол өөр байдаг юм байна?!
keyboard_arrow_up