COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НХТЕТГ-ын хэлтсийн дарга 20 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 464 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 37 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 414 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээр нь хэрэг бүртгэлтийн 355 хэрэг, мөрдөн байцаалтын 59 хэрэг байна.

Ямар хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн бэ?

  • Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг;
  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг;
  • Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийг;
  • Баянзүрх дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж бусдаас хахууль авсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг;
  •  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603947
1 эможи

Зочин
2019-05-25 09:02
Нийслэлийн хот төлөвлөлт,Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчид барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж,мөнгө,эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж,жирийн иргэдийн эрх ашгийг хохироодог юм.
zochin
2019-05-24 22:07
нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнийхэн хавтгайдаа авилгач ш дээ дарга цэрэггүй ард түмэнд үйлчилгээ үзүүлсэнийхээ төлаө дөндөө хясан боогдуулж авилга авдаг ш дэ Эрдэнэтуяа бөөн авилгач уртнасан гэж нэг муухай юм бна жирийн иргэдиГ маш их дараиталдаг нь үнэн ш пэ
keyboard_arrow_up