COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВ ТУСГАЛ: “Хүүхэд хамгаалагч“ туршилтын төслийн хүрээнд сургалт зохион байгууллаа

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн хүрээнд ажиллах хүүхэд хамгаалагч ахмад ажилтанд мэдээлэл өгч, чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Нийслэлийн хэмжээнд ажиллах “ Хүүхэд хамгаалагч” төслийн ахмад ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх хууль тогтоомж, төслийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад  анхаарч ажиллах чиглэл өгчээ.

Энэ үеэр хүүхэд хамгаалагч төслийн хэрэгцээ шаардлага, хүлээж буй үр дүн,  хүүхэд гэр бүл, залуучуудын талаарх  хууль эрх зүйн орчин, анхаарах асуудлууд, хүүхэд хамгаалагч ахмад ажилтны чиг үүрэг хариуцлага, хүүхдийн насны онцлог ба хүүхэдтэй ажиллах арга зүй зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжлийн алба хаагчид сургалт зохион байгуулсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603943
0 эможи

keyboard_arrow_up