COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

20 тонн муудсан мах хөлдөөн бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

Өчигдөр буюу 2019 оны 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаран тонн үхрийн мах байсныг илрүүллээ. Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хүнсний үйлдвэрлэл явуулах боломжгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй нөхцөлд мах бэлтгэж байна хэмээн МХЕГ урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Урьдчилсан байдлаар үхрийн 25 тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон.  Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг хойшлуулшгүйгээр сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулсан. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэж байгаа бөгөөд махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй. Шалгалт үргэлжилнэ. Бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
603934
6 эможи

Зочин
2019-05-25 18:27
МОНГОЛ төрийн хүнсний асуудал хариуцсан яаманд цогц бодлого алга. ХЭДХЭН иргэнээ хүнсээр хангах асуудлыг шийдэж чадахгүй байна даа
Ченж
2019-05-25 10:04
Ард иргэдийг хоолоор нь алж хороох төлөвлөгөө явж байна даа дотоодын махны худалдаанд гадны улс бүү ойртуул
Zochin
2019-05-24 18:44
Dawarch bna shvv hujaa nar
Ats
2019-05-24 15:38
Yamar yalgaa bainaa. Buudaj xoroox yaltai yildel bus uu?!
keyboard_arrow_up