COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ МЭДЭЭ: Сахал хочит Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, цагдан хорьсон билээ.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан юм.  

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гарсан байдаг.

Харин яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг дахин цагдан хорих эсэх санал ирсэний дагуу шүүх хуралдаан болж байна.

Учир нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны үр дүнд дахин цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг цагдан хорьж болзошгүй гэх мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603789
5 эможи

Ахмад настан
2019-05-27 16:48
Эх орноо худалдагсад, махыг их хэмжээгээр авч албаар муутган химийн хортой бодис, будгаар янзлан хужаагаар хүнсээ хордуулсан хүнсээр ард түмнээ хооллох боломжийг олгосон албан тушаалтнуудтай тооцох хуулийн ямар заалт байна аа???
Иргэн
2019-05-27 01:01
Эх орноо зарж тоносон луйварчид Төрийн хууль дор яллуулах ёстой. Шуналтай сэтгэлгүй хүмүүс
Пцуж
2019-05-25 16:58
Заавхл баривчилж байж шалгадаг... Тэгэхгүй бол хэргээ хүлээхгүй байгаа юм байх даа
Зочин
2019-05-21 18:03
Загнуулана даа кхх
keyboard_arrow_up