COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэр нь шатсан алба хаагчид таван ханатай шинэ гэр бэлэглэжээ

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөлөөс санаачлан алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сайн үйлсийн аян зохион байгуулжээ.

Тус хэлтсийн  цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Д.Нямжавыг 2019.05.12 ны өдөр авто эргүүлд ажилаа хийж байх хугацаанд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  гэр нь шатсан байна. Гэр шатах үед эхнэр нь гурван хүүхэдтэйгээ байсан тул галын аюулаас  хүүхдүүдийнхээ амь насыг аварчээ. Гэр нь шатсан алба хаагчийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид байгууллагынхаа хэмжээнд сайн үйлсийн аяныг шуурхай зохион байгуулж, таван ханатай шинэ гэр, ор, зурагт зэрэг эд зүйлсийн хамт бэлэглэсэнд алба хаагчийн гэр бүл, үр хүүхдүүд баяртай байна. 

Цагдаагийн ахлагч Д.Нямжав нь цагдаагийн байгууллагад 9 дахь жилдээ ажиллаж байна.  Ард олныхоо амар амгаланг сахиулах алба үүргээсээ гадна алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай ажилласан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөл болон алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.й

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603771
0 эможи

keyboard_arrow_up