COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: 29 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцална

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

НМХГ-аас сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-ын даргын 02-01/96 дугаартай удирдамжийн дагуу 274 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад шалгалт хийхэд 1799 зөрчил дутагдал илэрчээ. Иймд зөрчил гаргасан цэцэрлэгүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нийт 44.05 сая төгрөгийн торгууль тавьсан байна.

Мөн хяналт шалгалтын явцад шаардлага хүлээн аваагүй, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зарим цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэн ажиллажээ.

Цэцэрлэгүүдэд хамгийн нийтлэг гарч байгаа зөрчлүүдээс дурдахад 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй, 28 цэцэрлэг мэргэжлийн эрхлэгчгүй, 58 нь мэргэжлийн багшгүй, 36 зориулалтын байргүй, 37 нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу, 71 нь сургалтын биеийн тамирын заалгүй байжээ. 

Товчхондоо, шалгалтаар 20 цэцэрлэг бага эрсдэлтэй, 63 цэцэрлэг дунд эрсдэлтэй, 25 цэцэрлэг өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ. 

Arslan.mn

Түүнчлэн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгийн 15 хувийнх нь барилга байгууламж хуучирч, хүчин чадлаас 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээж авч байгаа нь эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа аж. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин дамжих нөхцөл болж байна гэж үзжээ.
Хувийн өмчийн цэцэрлэгүүдэд НМХГ-аас торгох арга хэмжээ авсан боловч төрийн өмчийн цэцэрлэгүүдэд сануулах арга хэмжээ авчээ. 
Эцэг эхчүүдээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас ирдэг хамгийн их гомдлын нэг нь хүүхэд зодох зөрчил байдаг. Хүүхэд зодсон, хүүхдийн халдашгүй байх эрхэд халдсан хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлдэг гэдгээ албаны хүмүүс энэ үеэр хэллээ.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603759
0 эможи

keyboard_arrow_up