COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

13 настай өргөмөл охиноо хүчиндсэн эцэгт 18 жилийн хорих ял оноов

2019 оны 5 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  бага насны хүүхдэд  хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох Б-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч  Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

13 настай өргөмөл охиноо хүчиндсэн эцэгт 18 жилийн хорих ял оноов

Мөн  2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  Д.Д гэгч өөрийн өргөмөл 13 настай охинд зоригийн эсрэг хүч хэрэглэж, заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж  Д.Д нь үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн  гэм буруутайд тооцон 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна. 

 


Эх сурвалж: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603717
1 эможи

keyboard_arrow_up