COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Автомашингүй өдөр ХААХ ЗАМУУД

2019 оны 5 сарын 17

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт “Автомашингүй өдөр” зохион байгуулж, энэ үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болдог. Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих ажлын хүрээнд энэ арга хэмжээ болдог бөгөөд энэ жил “Автомашингүй өдөр” тавдугаар сарын 18-ны бямба гарагт болох юм. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн удирдлага тухайн өдрийн 07.00-18.00 цаг хүртэл Улаанбаатар хотын зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам буюу Энхтайвны өргөн чөлөө, “Өгөөж” үйлдвэрийн урд уулзвараас УДЭТ хүртэлх Сөүлийн, Хуримын ордны урд талын П.Гэндэнгийн, Континентал зочид буудлын дэргэдээс Яаралтай түргэн тусламж 103-ын уулзвар хүртэлх Элчингийн, Бага тойруу, Бээжингийн, Токиогийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгох аж. Эдгээр уулзвараас дотогш Д.Сүхбаатарын талбай хүртэл иргэд унадаг дугуй, дугуйт тавцан (скүүтер), дугуйт тэшүүр (ролик) болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

ТЦА-ныхан тухайн өдөр иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 299 цэгт 300 гаруй алба хаагч ажиллах бөгөөд нэмж Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ үеэр иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна гэдгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
54
haha an post
5
wow an post
4
yay an post
11
sad an post
5
ouch an post
10
confuse an post
16
angry an post
14
603630
236 эможи

Зочин
2019-05-18 10:13
Зочинд. Хуцдаг халтар минь тэр хүн амьтангүй хөдөөдөө очиж амьдар. Тэнд чинь ажилгүй хүмүүс өдөр бүр машингүй найгаж байгаа.
Oogi
2019-05-18 08:08
Goy goy neg udur ch gesen mashinii xort utaa bagsax ni, ajil business ged bga xumuus alxaad ywaach
mgl
2019-05-18 00:59
yasan laitai yum bee neeree! ajil turluu hiimeer bh yum novsh gej! dugaar garahgui udur gej bas yanaglana! laitai arshlochuud yum aa!
Erdenebaatart zoriulav
2019-05-17 15:53
Buten unshaad surchih hog gj tolgoind ni uhna ishig uhtsen ymu haashaa ym
Эрдэнэбаатар
2019-05-17 15:46
Хэдээс хэд хүртэл хаах вэ?
Zochin
2019-05-17 13:06
Margaash 4 gradus huiten bas tsastai shunu - gradus. Neg ym hiih gj bga bol udur sudraa harldaa hamag amitnii business tugdjeed, yadaj dulaan udur bsn bol demjine. tuwiin busiig zunii buh amraltiin udruudeer mashingui bologmoor bn.
keyboard_arrow_up