COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Амьдралыг тэтгэгч-О2” агаарын бохирдлын талаар өгүүлнэ

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

"Амьдралыг тэтгэгч О2" модерн балетийн хэвлэлийн бага хурал болж байна.

Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгааг байгаль орчны асуудлыг олон нийтэд  урлагаар дамжуулан таниулах ойлгуулах санаачилгыг эхлүүлээд байна. Энэ удаагийн “Амьдралыг тэтгэгч H20” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик балет” продакшнтай хамтран танилцуулсан. Тэгвэл балетын урлагаар дамжуулан агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд “Амьдрал тэтгэгч –O2” модерн балетыг тавдугаар сарын 19-ний өдөр “Корпорэйт Конвеншн” төвд тоглох юм байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрээд байгаа билээ. Тиймээс хүн бүрийн оролцоо чухал учир олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд Монгол-Америкийн хөтөлбөрийн санаачлагыг дэмжин балетын урлагаар дамжуулан дээрх тулгамдсан асуудлыг хөндөхийг зорьсноо зохион байгуулагчид болон уран бүтээлчид хэлж байна.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдах аж.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603584
1 эможи

keyboard_arrow_up