COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нагац ах нь долоон настай охины 4 хурууг тасадсан хэрэг гарчээ

2019 оны 5 сарын 15

Arslan.mn

Энэ сарын 14-өөс 15-нд шилжих шөнө буюу 22.00 цагийн үед  нагац ах нь архидан согтуурсан үедээ долоон настай дүүгийнхээ дөрвөн хурууг тас цавчсан аймшигтай хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд энэ хэргийг согтуугаар үйлдсэн бөгөөд охины хурууг таслахаас гадна халуун ус цацаж түлсэн, зодож хүчирхийлсэн гэх асуудал ч яригдаж байгаа аж. Цагдаагийн байгууллагад долоон настай хүүхэд зодуулсан байдалтай байна гэх дуудлага иргэнээс иржээ. 

Охины биеийн байдал одоо муу байгаа бөгөөд ГССҮТ-д 11 цагийн турш хагалгаанд орж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Энэ талаар тодруулахад,

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү:

"СБД ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт "Бага насны хүүхэд бусдад зодуулсан байна" гэсэн дуудлага 2019-05-14-ны өдрийн 22 цагт ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтсээс очиж шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Урьдчилсан байдлаар долоон настай эмэгтэй хүүхэд гурван хуруу нь тасарсан байдалтай байсан. Хохирогчийг яаралтай эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байсан гэсэн мэдээлэлтэй байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан нагац ах болох 51 настай Ш гэгч эрэгтэйг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Нагац ах нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон. 

Ийм тохиолдолд хүнд төрлийн гэмт хэрэгт тооцогддог. Гэмтлийн зэрэг нь шүүх эмнэлэгийн дүгнэлтэд үндэслэн гаргана" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
603554
6 эможи

keyboard_arrow_up