COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн Гэр бүлийн өдрөөр Монгол улсад хаана, ямар арга хэмжээ зохиогдох вэ?

2019 оны 5 сарын 15

дэлхийн гэр бүлийн өдөр зурган илэрцүүд

Дэлхийн гэр бүлийн өдөр 5 сарын 15-ны өдөр тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс Улаанбаатар хот болон салбар аймгуудаараа дамжуулан аймаг, сумын Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, Өсвөр үеийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд бусад ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. 
1. Улаанбаатар хотын салбар: Нийслэлийн Өргөө амаржих газрын “А” зааланд 5 сарын 15 буюу өнөөдөр 14 цагаас “Зөв хэвшилтэй залуу гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулна. Энэ хүрээнд гэр бүлийн хоолны цаг-хоолзүйчийн зөвлөгөө, төрөлтөнд бэлтгэх болон өглөөний дасгал, миний хүсдэг гэр бүл дотно ярилцлагын цаг, аавуудын цаг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг явуулах юм. 
2. Булган аймгийн Сайхан сумын салбар: Аз жаргалтай, эрүүл гэр бүлийн төлөө хамтдаа уриан дор залуучууд гэр бүлийн гишүүдэд Гэр бүлийн тухай хууль, хүчирхийлэл, хорт зуршлаас сэргийлэх, эр хүний эрхэмлэх чанар, эзэгтэй нарын эрхэмлэх зарчим сэдвүүдээр сургалт явуулна. Мөн “Аав, ээж, би” дугуйн буухиа уралдааныг зохион байгуулна. Өдөрлөг өнөөдөр тус сумын соёлын төвд 11 цагт эхэлнэ. 
3. Орхон аймгийн салбар: Аз жаргалын дуут шувуухай захидлын уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулна. Мөн “Аз жаргалтай Эрдэнэт хот” өдөрлөгийг өсвөрийн үе тэнгийн сургагч багш нарын дунд зохион байгуулна. 
4. Өмнөговь аймгийн салбар: Даланзадгад сумын 8-н багийн төв, Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл 110 гэр бүл, 220 иргэнийг оролцуулсан сургалт, уулзалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол улсын гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл, гэр бүлийн үнэ цэнэ сургалт, гэр бүлийн эерэг харилцааг хэрхэн бий болгох вэ, гэр бүлийн санхүүгийн хуримтлалыг бий болгох нь сэдвээр сургалтыг тус тус зохион байгуулна. Сэтгэлийн илгээмж арга хэмжээний хүрээнд “Бидэн хоёр” чанга шивнээ цэнгээнт хөтөлбөр, гэр бүлийн аз жаргал хээрийн амт гэр бүлийн хоорондох сэтгэн бодох уралдааныг тус тус зохион байгуулна. 
5. Сэлэнгэ аймгийн салбар: Аз жаргалтай гэр бүл өдөрлөгийн хүрээнд 5 сарын 8-наас 20-ны өдрийг хүртэл дараах арга хэмжээг зохион байгуулна. Аймгийн иргэдийн дунд захидлын уралдааныг зарласан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд “Аав ээждээ хүргэх сэтгэлийн үг”, дунд ангийн сурагчдын дунд “Миний гэр бүл-Миний аз жаргал” захидлын уралдаан, “Хүн бүрийн хүчин зүтгэлээр Хүчирхийлэлгүй Гэр бүлийн төлөө ахлах ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан”-ыг зарласан. Мөн сумын ард иргэдийн дунд “Ханьдаа хүргэх сэтгэлийн илгээмж” захидлын уралдааныг тус тус зарласан. Түүнчлэн flash mob, лекц зохион байгуулна. 
6. Архангайн Хашаат сумын салбар: “Зөвлөе, дэмжье, хамтрая, тусалъя“ өдөрлөгийн хүрээнд хөдөө багууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, сумын төвийн залуучууд, ахмад залуу гэр бүлүүдийг оролцуулсан “Миний гэр бүл “- сэдэвт тэмцээн, хөгжөөнт тоглоом, дартсын тэмцээн, дуу бүжгийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн “Давсгүй цай, хоол”–ны үзэсгэлэн гаргана. 
7. Сүхбаатар аймгийн салбар: Гэр бүлээрээ бид аз жаргалтай өдөрлөгийг “Амжилтын талст” төвтэй хамтран “Гэр бүлийн сэтгэл зүй” ярилцлагыг өрнүүлж, Чанга шивнээ гэр бүлүүдийн дунд хөгжөөнт тэмцээн болон Хүүхэд бүрийн инээмсэглэл хөгжөөнт тоглоомыг зохионо.

8. Өвөрхангай аймгийн салбар: “Тогтвортой, эрүүл гэр бүл-Улсын үндэс” залуу гэр бүлийн өдөрлөгийг 5 сарын 17-нд 10.00 цагт Хүүхдийн ордоны бага танхимд зохион байгуулна. Тус салбар Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар болон Гэр бүл, хүний хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулна. Тус арга хэмжээнд нийт Өвөрхангай аймгийн залуу гэр бүлийн төлөөлөл 80 гэр бүл оролцох бөгөөд Гэр бүлийн талаарх төрөөс баримталж буй бодлого чиглэл, нөхөн үржихүйн насны хүн амын эрүүл мэндийн байдал, тулгамдсан асуудал, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, дэмжлэгийн бодлого чиглэлийг хэлэлцэх болно. 
Түүнчлэн залуу гэр бүлийн клубыг шинээр байгуулж, Гэр бүл алдаршуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран залуу гэр бүлийн гишүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулна. 
9. Увс аймгийн салбар: “Гэр бүлийн үнэ цэнэ-үүрэг оролцоо” арга хэмжээг 5 сарын 01-нээс 15-ныг хүртэл зохион байгуулна. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ӨЭМТ-үүд Хүний эрхийн үндэсний комисс, Увсын хийморьлог эрчүүд клуб хамтарна. Улаангом сумын иргэд, ерөнхий боловсролын сургуулиуд, Улаангом мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, насан туршийн боловсрол, хөдөлмөрийн дээд сургуулийн оюутан, сурагчдын дунд “Залуу аав-залуу ээж” сургалтын 4 өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран жирэмсний хяналтанд байгаа эхчүүд гэр бүлийн хамт оролцуулна. 
Аймгийн төрийн албан хаагч нарт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд мэдээлэл сургалт сурталчилгаа өртөөчилсөн сургалтыг хийнэ. “Эрүүл мэнд-Өглөөний алхалт”-ыг зохион байгуулна. Увсын хийморьлог гэр бүл ТВ-ийн хөрөг нэвтрүүлэг зэрэг ажлыг тус тус зохион байгуулж байна. 
10. Дорнод аймаг: Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчлах, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн эерэг хүмүүжил, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох зэрэг сэдвүүдээр илтгэл лекц унших, шинээр гишүүн элсүүлэх ёслолыг хийнэ. Мөн “Залуу гишүүдийн дунд гэр бүл ба уур амьсгал” сэдвээр гар зургийн уралдаан зохионо. 
11. Дархан салбар: “Гэр бүлийн анхдугаар зөвлөгөөн”-ийг аж ахуй нэгж байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөл зэрэг төлөөллүүдэд 5 сарын 17-нд зохион байгуулна. 5 сарын 18-нд “Гэр бүл аз жаргал” хэлэлцүүлгийг хол амьдардаг залуу гэр бүлүүдэд “Залуу ээжүүд” ТББ-тай хамтран зохион байгуулах юм. Мөн гэр бүл төлөвлөлт сэдвээр оюутны дотуур байранд амьдарч буй залуу гэр бүлүүдэд 5 сарын 1-15-ны хооронд сургалт зохион байгуулна.Дорнод Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603541
0 эможи

keyboard_arrow_up