COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бүртгэлтэй ажилгүй иргэд 22.5 мянга байна

2019 оны 5 сарын 15

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.05.15/  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулаа.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 33 мянга, үүнээс 22.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 952 (4.1 хувь) хүнээр буурч, өмнөх сараас 717 (3.3 хувь) хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн долоон мянга нь Улаанбаатарт, 5.3 мянга нь Хангайн бүсэд, 4.2 мянга нь Баруун бүсэд, 3.6 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Arslan.mn

 

Эх сурвалж: ҮСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603535
0 эможи

keyboard_arrow_up