7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 23, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж орлого 45,5 мянга, зарлага 88,2 мянгаар өсчээ

админ
2019 оны 5 сарын 15

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.05.15/  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 мянган төгрөгөөр өслөө.

Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10.7 мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 58.5 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.5 мянган төгрөгөөр өсчээ.

Arslan.mn

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.1 мянган төгрөгөөр өслөө.  Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.2 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603534
1 эможи

keyboard_arrow_up