COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна

2019 оны 5 сарын 15

"Түүхий нүүрс хэрэглэсэн иргэнийг 250-300 мянган төгрөгөөр торгоно"

Arslan.mn

ЭМЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран “Агаарын бохирдол ба хүний эрүүл мэнд” сэдэвт компанит ажлыг хийх гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна хэмээн тооцжээ.

Arslan.mn

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа:

"Түүхий нүүрсний хэрэглээг бууруулснаар агаарын бохирдлыг бодитой бууруулж, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнийг бууруулахад онцгой нөлөө үзүүлдэг. Түүхий нүүрсийг дэлхий олон орнууд хэрэглээнээс бүрэн халсан. Тухайлбал, 1952 онд Англи улс түүхий нүүрсийг хэрэглээнээс хассанаар агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтыг огцом бууруулж чадсан. Түүхий нүүрсийг түлж буйн улмаас жил бүр 1-5 хүртэлх насны 1 сая гаруй хүүхэд нас барж байна. Түүхий нүүрсийг түлсний улмаас үүдэлтэй хор уршгийн талаар дэлхий нийтийн болон улс эх оронд хийсэн судалгааны дүн тайлан мэдээг өнөөдөр танилцуулна.” гэлээ.

Arslan.mn
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:

“ДЭМБ-аас агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг дэмжин ажиллаж байна. Агаарын бохирдлын улмаас жилд 7 сая хүн нас барж байна.  Улаанбаатар хотын агаарын бохирдлын дундаж үзүүлэлт хүлцэх хэмжээнээс 6-10 дахин өндөр байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт 100,000 хүн тутамд 132 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүхий нүүрсийг түлхээ зогсоосноор агаарын бохирлыг ихээхэн бууруулах ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 он гэхэд агаар орчны бохирдлоо 80 хувиар бууруулах зорилтыг тавьсан. Цэвэр түлш, цэвэр агаарыг бий болгох түүхэн ажлаа өнөөдөр эхэлж байна. Агаарын бохирдлын бууруулах үндэсний хэмжээний манлайллыг эхлүүлж байгаа нь сайшаалтай. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй хор хохирлыг таниулах чиглэлээр Дэлхий эрүүл мэндийн байгууллага онцгой анхаарч ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Arslan.mn

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга:

"Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хот руу орох товчоодод хяналт тавих явуулын пост ажиллуулах, төвийн зургаан дүүрэгт 4,604 ажилтныг хяналтын багаар ажиллуулахаар болсон.

Мөн гэр хорооллын айлуудын амьдрах орчны судалгааг хийж эхэлсэн байна.Өнөөдрийн байдлаар 25 мянган өрхийн судалгаа нэгтгэгдсэн ба судалгааны үр дүнд үндэслэн сайжруулсан түлш түгээх системийг ажиллуулах, айл өрхийг цахилгаан халаалт, дулаалгын материал, шүүгч, эко ариун цэврийн байгууламж худалдан авахад нь хөнгөлөлт олгох, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн” хэмээв.

Түүхий нүүрсийг худалдан борлуулсан, хэрэглэсэн иргэнийг 250-300 мянган төгрөгөөр аж ахуйн нэгжийг 2.5-3 сая төгрөгөөр торгоно. Иймд торгууль шийтгэвэр ярих үед би мэдээгүй би сонсоогүй гэх иргэн гарахгүй байх гэж албаны хүмүүс хэллээ.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA,MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603519
3 эможи

keyboard_arrow_up