COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Төр-Од: АТГ-ын үйл ажиллагааг улс төр болон улстөрчдийн хяналтаас салгах шаардлагатай

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас “Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт хийсэн хөндлөнгийн үнэлгээ”-г танилцууллаа. 

Дэлхийн 129 оронд авлигатай тэмцэх байгууллага ажиллаж байгаагийн 29 нь Ази Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна. Эдний нэг нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар юм байна. 

Arslan.mn

“Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт хийсэн хөндлөнгийн үнэлгээ”-ний хувьд зургаан чиглэл, 50 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан үнэлгээ хийгдсэн.  Үүн дотроо улс төрөөс хараат бус байж чадаж байна уу, төсөв санхүүжилт нь хангалттай байна уу, мөрдөн байцаагчдын ур чадвар хэр байна мөн нөгөө талаас олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу гэдгийг цогцоор нь авч үзсэн. 

АТГ-ын өөрийн ажлын гүйцэтгэл 77 хувь байгаа ч хөндлөнгийн үнэлгээгээр 59 хувь байгаа нь авлигатай тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж, ерөнхий үзүүлэлтийг доош нь татаж байна. 

Энэ бүхнээс ямар дүгнэлт гарсан гэхээр АТГ-ын үйл ажиллагааг улс төр болон улстөрчдийн хяналтаас салгах шаардлагатай. Мөн АТГ-ын удирдлага нь улс төр, бизнесийн бүлэглэлээс хараат бус байж энэ байгууллагыг удирдаж чиглүүлэх боломж бүрдэх юм байна гэж дүгнэсэн. " гэж Транспэрэнси Интернэшнл байгууллагын  тэргүүн Л.Төр-Од хэллээ.

Arslan.mn

Транспэрэнси интернэшл байгууллага АТГ-т хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаас гадна сана зөвлөмж гаргасан байна.  Уг зөвлөмжид “Хүний нөөцийн тоог нэмэгдүүлж, нэг мөрдөгчид ногдох ачааллыг олон улсын жишгээр найм дахин бууруулах шаардлагатай” гэсэн байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603334
0 эможи

Ivan
2019-05-12 21:26
ATG giin dargiig ard tumen devshuulj songodog boloh heregtei.
keyboard_arrow_up