COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Эрдэнэбаяр: Баррель тутам нь 64-71 ам.доллараар нэмэгдсэнээр ШАТАХУУНЫ ҮНЭ өслөө

2019 оны 5 сарын 03

Arslan.mn

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр​​:

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр түүхийн газрын тосны үнэ 465.28-544.78 ам.долларт болсон. Баррель тутам нь 64-71 ам.доллараар нэмэгдсэнээр шатахууны үнэ өслөө. 

Монгол Улсад ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ тонн тутамдаа өмнөх сартай харьцуулахад 29-50 ам.доллараар, А80, АИ92 шатахууны үнэ тонн тутамдаа 71 ам.доллараар нэмэгдлээ. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар манай улс 49 хоногийн шатахууны нөөцтэй байна. 
Улсын хэмжээнд 100 гаруй компани шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэйгээр ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн 18 орноос шатахуун оруулж ирж байна. 

Олон Улсын Валютын сангаас онцгой албан татварыг дэмждэггүй. Гэсэн ч Засгийн газраас үнийг тогтвортой байлгахын тулд 2018 онд А80, АИ92 шатахуунд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг тэглэсэн.

Бид БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас шатахуун оруулж ирэх яриа хэлэлцээрийг хийж байгаа. Мөн 100 мянган тонн шатахууныг агуулах савыг барих ажлыг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603015
1 эможи

Зочин
2019-05-06 07:41
Зам гарц уулзвар бүрийг хааж түгжээд тойрч давхисаар их шатахуун авцгаана дээрээс нь үнийг нь гозойтол нэмжээ
zochin
2019-05-04 19:03
Yamar kompd Yamar kompanuud Xyatad ulsaas benzin oruulj irdeg yum be vugd l une ni adilxan baidag shuu dee
Зочин
2019-05-03 13:44
Битгий шалтаг заа. Буурсан үед тэгж буулаа гэж чи тэдэн төгрөгөөр буулгалаа гэж чи юу ч хэлдэггүй биз дээ
keyboard_arrow_up