COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Гүнжидмаа: Нийгмийн сүлжээнд тархаж буй худал мэдээлэл дунд сэтгүүлчид “Ёс зүйн“ зарчмаа баримтлах ёстой

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр хэрхэн ажиллах болон сэтгүүлчид ёс зүйн кодоо барьж ажиллах талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Сонин, сэтгүүл сайтын ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар оролцлоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Гомдол хүлээн авах барагдуулах журамдаа сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнө сурталчилгаа шувтрах үед гарсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтыг хийжээ. Сонгуулийн сурталчилгаа шувтрах үед хэвлэл мэдээлэл ёс зүйн алдаатай мэдээлэл тараасан эсэхийг хэрэглэгчид мэдэх эрхтэй учраас энэхүү заалтаар Ёс зүйн зарчмаа баяжуулсан байна.  Ингэснээр Монголын сэтгүүлчдийн баримтлах Ёс зүйн зарчим 10 заалттай болж байна.

Arslan.mn

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:

"Сонгуультай холбоотойгоор  ХМЗ ёс зүйн код, дүрмээ эргэн харж, тодорхой асуудлыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзсэн юм. ХМЗ улиралдаа нэг, жилдээ дөрвөн удаа хуралдаж байна. 

Нийгмийн сүлжээ хөгжихөд нийгэмд сэтгүүлчдийн үүрэг онцгой болж эхэлж байна. Гэтэл нийгмийн сүлжээнд тархаж байгаа худал мэдээлэл дунд бид үнэнийг хайгаад эхэлсэн. Тиймээс сэтгүүлчид энэ цаг үед хэрхэн ажиллах вэ гэдэгт мэдээлэл хийхээр ирээд байна." гэлээ.

2020 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн кампанит ажил болгон мэргэжлийн сэтгүүл зүйд ээлжит сорилт болж, тэр хэрээр өндөр шаардлага тавигддаг.  Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнд улам бүр тэлж, иргэдийн мэдээлэл хүлээн авах гол сувгийн нэг болоод байна. Олон нийтийн сүлжээ нь тэр чинээгээрээ онцгой талбар болоод байна. 

Интернэт орчин нь уламлжлалт сэтгүүл зүйтэй харьцуулбал мэдээ, баримтаа нягтлан шалгалгүйгээр түгээх болсон. Нийгмийн сүлжээ эрчтэй тархсан сонгуулиудын сурталчилгааны ажлын мониторингийг хийсэн ажиглагчид энэ үеэр хэвлэлийн зах зээлийн зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахыг гол чигээ болгохгүй байгааг тэмдэглэсэн.

Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд тэр тусмаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн дайны үед ч мөрдөгдөж байх учиртай юм.

Arslan.mnШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602956
1 эможи

Зочин
2019-05-02 13:52
Та бүхэн хэзээ мөнгөнөөс ангид болно тэр цагт сэтгүүл зүйн жинхэнэ утгаараа хөгжинө
keyboard_arrow_up