COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо

2019 оны 4 сарын 26

Arslan.mn

Монгол улсын “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан  Цагдаагийн ерөнхий гарын “Хүндэтгэлийн танхим”-д цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү  үйл ажиллагаанд  цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералууд, цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.  

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: “Монгол Улсад генерал цол бий болсны 75 жилийн ой, “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, түүний зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Жил бүрийн 04 дүгээр сард Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдөст генералуудынхаа өдрийг тэмдэглэж, генералууд Та бүхэндээ хүндэтгэл үзүүлдэг билээ.

Анх 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хөвгүүндээ генерал хэмээх цэргийн дээд цолыг олгосон түүхтэй. Тэр цагаас эдүгээ хүртэл зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагуудаас 184  генерал төрж, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн. Монголын цагдаагийн байгууллагаас анх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Нансалжавт БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 89 дүгээр тогтоолоор хошууч генерал цол олгосноос хойш цагдаа, дотоодын цэргийн  байгууллагаас энэхүү эрхэм хүндтэй цолыг 12 хүн хүртээд байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага түүхэн цаг хугацаануудад төр, засгийн бодлого шийдвэр, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, эх орон ард, иргэдийнхээ итгэл хүндэтгэлийг хүлээхэд алтан мөрдөст Та бүхний үүрэг, оруулсан хувь нэмэр үлэмж их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэж хэлээд 2018 онд хийж гүйцэтгэсэн онцлог ажил, арга хэмжээний талаарх товч мэдээллийг илтгэн танилцуулсан юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602734
3 эможи

keyboard_arrow_up