COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БЗД дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс “Эргэх холбоо” өдөрлөгийг зохион байгуулжээ

2019 оны 4 сарын 26

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт хүүхдийн эрх зөрчих, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, “Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэг” ТББ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа “Баривчлах төв”-тэй хамтран тус төвд хүмүүжиж байгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдтэй уулзалт, ярилцлага хийж, тэдний ар гэрийнхнээс ирүүлсэн захидал бусад илгээмжийг өгч, санал хүсэлтийг сонсжээ.

Arslan.mn

Уг арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон тэдний гэр бүлийн гишүүдийг хамтад нь сургалтад хамруулах, өдөрлөг, уулзалт, соён гэгээрүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж хамтран ажиллах талаар шийдвэрт хүрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602723
0 эможи

keyboard_arrow_up