COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

30 жилийн дотор 145 дипломтой болжээ

2019 оны 4 сарын 26
Эрдмийн зэрэг хүртэнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгвэл 145 дипломтой хүн байна гэвэл та лав гайхах байх. Профессор Партибан Энэтхэгийн Ченнаи их сургуульд багшилдаг бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд тэрбээр 145 дипломтой болжээ. Энэ бол түүний хувьд хязгаар биш гэнэ. Партибан янз бүрийн салбарт эрдмийн зэрэг хүртсэн бөгөөд Ченнаи их сургуульд 100 гаруй төрлийн хичээл заадаг байна. Түүний нэрийн хуудсыг үзсэн хүн мэл гайхдаг. Өдгөө 50 настай профессор эр байнга л шинэ зүйлд суралцаж байхыг хичээдэг гэнэ шүү. 
Гэхдээ түүнд сул тал гэж бий. Хүмүүсийн царайг ялгахдаа муу, очих газрынхаа замыг олохгүй төөрч будилдаг аж. Заримдаа хичээл заахаар ангид орж ирээд чухам ямар хичээл заах ёстойгоо мартчихсан явж байдаг гэнэ. Түүний эхнэр банкны ажилтан бөгөөд эрдмийн есөн цолтой гэнэ шүү. 
 

Эх сурвалж www.wikimon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602717
1 эможи

keyboard_arrow_up