COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Талийгаачийн эзэмшилд байсан калибр бууг олжээ

2019 оны 4 сарын 27

Arslan.mn

Амь хохирогч калибр буу эзэмшдэг байжээ. Уг бууг нь өнөөдөр хэрэг гарснаас хойш хадгалагдаж байснаас нь өөр газраас олсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, тус бууг дэлгүүрт архины барьцаанд үлдээсэн байжээ.

Мөн талийгаач хүнд өвчтэй байсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.


Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач өөрийгөө буудсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг хэргийн газарт ажилласан цагдаа нар гаргажээ. Тодруулбал, духандаа бууны шархтайгаар амиа алдсан эрэгтэй гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Мөн түүний гараас дарь олсон гэх мэдээлэл байна. Харин хэргийн газраас буу нь алдагдсан, бууг нь цагдаагийнхан эрж хайж байна.

Эх сурвалжийн хэлснээр талийгаач нь хүнд өвчтэй нэгэн байсан гэнэ. Өвчний улмаас сэтгэл санаа нь тогтворгүй, өөрийнхөө амийг хөнөөсөн байж болзошгүй гэж цагдаа нар дүгнэж байгаа аж. Талийгаач нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг, 61 настай  Ж гэгч болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.


100 айл орчим хүн нас барсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Өнөө өглөө СБД 11-р хорооны нутаг дэвсгэр 100 айл орчимд толгойноос нь цус гарсан байдалтай хүн нас барсан байна гэх дуудлага 06:15 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу дүүрэг дэх цагдаагийн алба болон Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах албаны холбогдох мэргэжилтэн, албан хаагчид хэргийн газар дээр ажиллаж байна. 

Хэрэг гарах үед тухайн орчмоор явж байсан иргэд гэмт хэрэгтний талаарх болон тухайн орчим дахь сэжигтэй этгээдийн талаарх мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад хандахыг хүсэж байна" гэв.


Албан эх сурвалжийн мэдээгээр, Зуун айлын автобусны ойролцоох "Нарлаг зоог"-гийн газрын өмнө 40 орчим насны эрэгтэй буудуулж нас барсан байна. Өглөөний 07:00 цагийн орчим толгойдоо шархтай хүн нас барсан гэх дуудлага шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Цагдаагийн тус газарт үздэг шалгалт хийсэн бөгөөд ямар буугаар буудсан болохыг  задлан шинжилгээгээр тогтоох юм байна.  Сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлжээ. 


100 айлын автобусны буудлын орчимд нэг иргэн буудуулж нас барсан байна хэрэг гарчээ. 

"100 айлын автобусны буудлын орчимд хүн нас барсан, тухайн орчим нь цус гарсан байгаа талаар дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байна. Нас барсан иргэн буудуулсан эсэх талаар мэдээлэл алга" гэж  Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
confuse an post
1
angry an post
4
602711
21 эможи

Ишш
2019-05-01 18:22
Талийгаач өөрийгөө буугаараа буудаад. хажуугаар нь явсан хүн бууг нь аваад дэлгүүрт архинд тавиад явцан гэж л ойлголоо бурхан минь бичих гэж алжээ нээрээ
Зочин
2019-04-28 09:03
100 айл бол бүхэлдээ хятадуудын газар шүүдээ, тэгсхийгээд өөрийгөө егүүтгэсэн гэдэг үндэслэлээр хэргийг хаах байхаа. Монгол хүний үнэ цэн, эрх ашиг хэцүү л байх шигээ
Зочин
2019-04-27 21:00
Ямар амьтан бичсэн юм бол. Зөв бичих, найруулга зүйн бөөн алдаа ойлгоход ч бэрхтэй юм. 2 хүн амьгы хэрэг гарсан юм уу хаа
зочин
2019-04-27 17:32
ѳѳрийгѳѳ буудчихаад бугаа барьцаанд тавьчихаад архи уучихдаг ямар сонин юм бэ
Нэгдэл
2019-04-27 12:28
Мөнгө ихтэй улс төрийнхөн та нарт анхааруулга болсон юм бишүү. Захиалгаар дурантай буугаар буудандаа. Одоо бүгд анхаарал сэрэмжтэй байгаарай
suhee
2019-04-27 11:32
engiin irgen buu ezemshih erh baih bolomjtoi gejvv tegeed ch buu ezemshih chadwartai bsan bol yugaa hiigeed guilgachin shig vvreer ywj bsim be
Baagii
2019-04-27 10:58
Дэлгүүрт архины барьцаанд тавьсан буугаараа өөрийгөө яаж бууддаг юм бэ
lilS
2019-04-27 08:13
Ooriigoo buudsan bol buu n ysin be? Oor hvn buudsan n todorhoi ym bishv!
Бат
2019-04-26 23:45
За ёстой юу ч ойлгосонгүй.
Зочин
2019-04-26 21:14
БӨӨН БИЧИГ ҮСГИЙН БОЛОН НАЙРУУЛГЫН АЛДАА... СЭТГҮҮЛЧ, РЕДАКТОР НЬ ИЧЭЭЧЭЭ!!!
мишээл
2019-04-26 13:42
ха ха ха талийгаач өөрийаөө буудчихаад буугаа нуудаг мундаг адал явдалтай супер хүн байна ш дээ. хулгайчид мөнгө өөрөө өгөгдсөн гэж сонсогдож байна.
keyboard_arrow_up