COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зарлал нь СҮРЖИН сургалт иргэдийн цуваагаар дууссан уу?

2019 оны 4 сарын 25

Arslan.mn

Монгол улсын хэмжээнд 30 жилийн дараа анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-ны хооронд зохион байгуулж газар хөдлөлтийн үед нийслэлчүүд бэлэн эсэхийг шалгалаа.

Манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны оршин суугчид "Буянт-Ухаа I" хорооллын урд талын талбайд өглөөний 8:00 цагт дохион дуунаар цугларлаа. Энд гамшгаас хамгаалах сургалт болсонгүй. Харин хорооноос тараасан хуудсанд тамга даруулах гэсэн иргэдийн цуваа үүсчээ. 16 дугаар хорооноос 10 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалтын баг гаран ажиллаж байсан юм.

Arslan.mn

Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэдийн зүгээс дохио сул дуугарсан. Дохиогоор гарч сураагүй хүмүүс гамшгийн дохиог ялгаж сонсохооргүй юм байна гэдгээ хэлж байлаа. 

Мөн таниулах хуудсандаа тамга даруулж, албан газартаа аваачих ёстой тэд урт дараалалд дугаарлан зогсож, цаг алдаж байна, зохион байгуулалт муу болсныг шүүмжилж байлаа. Гамшгийн иж бүрэн сургалтын тухай зар мэдээллийг өргөн хүрээнд түгээж, иргэдэд хүргэж чадсан ч хэрэгжилтийн тал дээр зохион байгуулалт муу болсныг шүүмжлэх хүн олон байсан.

Харин дараа дараагийн арга хэмжээг  зохион байгуулахад анхаарах зүйл их байгааг энэ удаагийн сургалт харууллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602679
0 эможи

Zochin
2019-04-25 18:40
Gazar hudlultund uheh yum bna imerhuu shavaaraldval ene olon dundaasgarch chadahgvi gushguulne hugshin hvn huuhduud
keyboard_arrow_up