COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАВДУГААР сарын 1-нээс ВИЗИЙН зөвшөөрлийг цахимаар олгож эхэлнэ

2019 оны 4 сарын 25

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлэх гэж байна. 

Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх,  үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор  зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулжээ.

Энэхүү үйлчилгээг цахимаар авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ гэсэн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтрэх бөгөөд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж танилцсаны үндсэн дээр цахим үйлчилгээг авах бүрэн боломжтой аж.

Иргэдийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг хянаад ажлын 8 цагийн дотор дутуу бүрдэл болон шаардагдах бичиг баримт бүрэн эсэхийг e-mail хаягаар мэдэгдэхээр болжээ. 

Цаашид бусад төрлийн визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулахаар төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602658
1 эможи

Иргэн
2019-04-25 12:11
Дэвшилт шүү гэхдээ монгол иргэн бид яах вэ? Гадаадын иргэн шуурхай үйлчилгээ авч байна. Бодитоор цахим үнэмлэхтэй иргэн би боомтоор гарахад иргэний үнэмлэхгүй гээд л гарч чадахгүй байх хэмжээнд бараг тулав. Иргэдээ хүндэтгэж үйлчилгээгээ сайжруулмаар байна.
keyboard_arrow_up