COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ёсзүйгүй хотын даргыг огцортол тэмцэх Эх оронч энэ улсад байна уу

2019 оны 4 сарын 24

Японд будааны үнэ өсөхөд хөдөө аж ахуйн сайд нь цагийн дараа ард түмнээсээ уучлал хүсдэг. Гэтэл Монголд цэл залуухан долоон залуу ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдлаа. Мэдээллийг тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн лаганд дөрөв, Налайхын уурхайд гурван хүн зуурдаар эндсэн эмгэнэлт хэрэг гарсан. Тэд дайнд оролцоогүй. Тэд эх орныхоо хөгжлийн төлөө ажиллаж, амьдрал ахуйгаа тэтгэж явсан эгэл хөвгүүд. Энх энэ цагт долоо хоногийн дотор долоон залуу амиа алдах явдлыг энэ хотын удирдлагууд энгийн үзэгдэл мэт харж байна. Монгол хүний үнэ цэн хаана байна вэ.

Хүний амь нас ба хариуцлага

Нэг сая таван зуун мянган хүн амтай Улаанбаатар хотыг удирдах амаргүй ч ёс зүй, хариуцлага хаана байна вэ. 30-35 насны залуус метанд хордон, хүний бохирт живж амиа алддаг үзэгдэл зөвхөн Улаанбаатар хотод л тохиолдож байна. Гудамжаар нь машинтайгаа зорчиж явахад дээврийг нь цөмлөөд бетон орж ирдэг тохиолдол Улаанбаатар хотод л байна. Орой үдэш таксинд суусан охид нь хүчирхийлүүлдэг, өдөртөө шороонд дарагдаж, шөнөдөө архинд живдэг энэ хотын дарга нь ургаа мод, бургас тасдаж түрийвчээ зузаалдаг зориг зүрхтэй бизнесмэн. Угтаа бол ундарга усаараа үеийн үед “Утаанбаатарыг Улаанбаатар” байлгахын төлөө урсац нь татраагүй Туул голоо хайрлах сэтгэл Монгол хүн бүрт бий. Ганцхан хотын даргад байна уу гэдэгт нийслэлийн 1,5 сая иргэн эргэлзэж эхэллээ.

Шууд утгаар нь хэлэхэд, 7 хүний амь нас үрэгдэхэд ард түмнийнхээ өмнө гарч ирж, ар гэрийнхнээс нь болон хотын иргэдээс уучлал хүссэнгүй, Хотын дарга. Ахынхаа компанийг өмгөөлөх болохоор арваад сэтгүүлч зогсоочихоод биеэ өмөөрөх хотын дарга С.Амарсайхан та шууд бус үйлдлээрээ хотын иргэдийг хордуулж, 2,5 сая бургасыг тасдан энэ насандаа төлж дийлэхээргүй өртэй үлдлээ, ард түмэндээ. Хотыг удирдах нь ашиг хайх үйлдэл байх уу, хотоо хөгжүүлэх зорилго байх уу гэдгийг одоо бодох цаг болжээ.

Туул голын эрэг дээр түмэн бургасны амиар сольсон бетон байшингууд

Хотын даргатай холбоотой гэж хэвлэл бүрээр гарсан “Зүүн баян рэфайнери” компани Туул голын эргээс 8 метрийн зайд ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж зайлуулан, 5 га газрын бургасны “амь”-ийг тасдаж, барилга барьсан энэ хэрэг замхрах ёсгүй. Хотын дарга С.Амарсайханы хамаарал бүхий хүний “Зүүнбаян Рефайнери” ХХК гэх компани нь тансаг зэрэглэлийн хаус барихын тулд улсад 9,8 тэрбумын хохирол учруулсан асуудлыг хууль хяналтынхан хэрэгсэхгүй болгож байгаа гэдэг мэдээлэл ч гарч эхэллээ. Хууль бус үйлдэл гаргасан хотын даргадаа хариуцлага тооц, Ерөнхий сайдаа. Ёсзүйн хариуцлагаа хүлээ С.Амарсайхан даргаа, 2,5 сая бургасны “амь” таны хувьд юу ч биш юм бол ядаж долоон хүн амь эрсэдсэн энэ асуудал дээр хариуцлагаа хүлээ. Мордохын хазгай гэгчээр эхнээсээ л та энэ албанд томилогдох хувьгүй хүн байсан юм биш үү.

Ухаангүй ноёны урагшгүй албат буюу хотын орлогч нар

Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг ёсзүйн асуудал нь хөндөгдсөн хотын даргын удирдлагын багийнхан ч олон нийтийн бухимдлыг төрүүлсэн өдөр хоногууд ийнхүү өнгөрч байна. Тухайлбал, Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Гоодойн зусланд гарсан галын голомтоос зуны гоёмсог цагаан бүрх малгай өмсөж, орчин үеийн залуусын загварлаг гэгдэх “миррор” нүдний шил зүүн, сельфидэж байгаа нь ёстой л МАН-ын боловсон хүчний нөөц хэрхэн муудсаныг баримтаар батлах шиг. Үүгээр зогсохгүй нийслэлийн орлогч Ж.Батбаясгалан ажилтнуудын ариун цэврийн өрөөг зөвхөн өөртөө зориулан тохижуулаад амжжээ. Монголчууд бидний сонголтын үр дүн энэ. Ёсзүйгүй хотын даргыг огцортол тэмцэх Эх оронч энэ улсад байна уу.

image

image

 

Эх сурвалж: medee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602633
1 эможи

Zochin
2019-04-24 23:13
Ene hunees boloogvi bhaa ajlaa avaad dunguj ehelhj bgaa hund uridin bhgvi bolgonig tohoj arai bolohgvi bhaa .erh bish bolohgvi bolgonig nb ehner nb sanuulaad bh biz .urid dargantsaruudin ehneruud bas ih shunaltsihumuus bjee
UB xotiin engiin irgen
2019-04-24 14:22
Tuul goliig ursgaxgui shirgeex gj burgasiig ni suitgej bga yumu oilgoxgui yum ug ni goliin undatga ni modniixoo undestei xolbootoi bdag gedgiig Mongol xun buxen medmeer yum daa xotiin dargiin ene xorlontoi uildliig oilgoxgui bna
keyboard_arrow_up