COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

2019 оны 4 сарын 22

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн биелэлт, хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд өнөөдөр /2019.04.22/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Уг үйл ажиллагааны үеэр Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагдаж буй техник хэрэгсэл болон “Сургалт мэдээллийн тэнхим”-ийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагыг чадвхжуулах, алба хаагчдыг мэргэшүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602549
2 эможи

keyboard_arrow_up