COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сахал хочит Д.Эрдэнэбилэг Сүхбаатарын талбайн 50%-ийг Улаанбаатар банкны зээлийн барьцаанд тавьсан

2019 оны 4 сарын 18

Arslan.mn

Нийт ард түмний өмч Монгол улсын төв цэг болох Сүхбаатарын талбайн газрын 50%-ийг Сахал хочит Д.Эрдэнэбилэг Улаанбаатар банкинд нийт гурван удаа зээлийн барьцаанд тавьсан асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагарын гэрийн үүдэнд дээрх өчигдөр өглөө мэдээлэлтэй холбоотой банкны гэрээ болон газрын гэрчилгээ, зээлийн гэрээ гэх мэтчилэн баримтууд байсан гэх. Ийнхүү тэд ирсэн баримтуудын дагуу мэдээлэл хийж, шаардлага хүргүүлж байна гэв.

-БАНКАНД ГУРВАН УДАА БАРЬЦААЛЖ 8,6 САЯ АМ ДОЛЛАР АВСАН БАЙНА-

Arslan.mn

Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр: Өнөөдөр Улсаа аврах ард түмний хөдөлгөөн Монгол улсын төв цэгт хэвлэлийн хурал хийж байна. Учир нь Улаанбаатар хотын төв талбай маань хүний хувийн  мэдэлд очсон байна. Хүний хувийн компаний мэдэлж шилжээд зогсохгүй Улаанбаатар банканд зээлийн барьцаанд байгаа юм байна. Яагаад Монгол улсын Үндсэн хуулийн 6.1-т заасан нийт ард түмний өмчийг нэг хувийн компанд өгсөн асуудал болсон юм бэ? гэж бид Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд дараах шаардлагыг хүргүүлж байна.

Шаардлагад:

-“Улсын төв талбай болох Жанжин Сүхбаатарын талбайг 50%-ийн “Ю Би Констракшн” ХХК-д Нийслэлийн засаг даргын 2006 оны таван сарын 10-ны өдрийн захирамжийн дагуу ХХБ-ны сахал хочит Д.Эрдэнэбилэгийн мэдэлд хууль бусаар шилжүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын банканд нийт гурван удаа зээлийн барьцаанд тавьсан байна. 2017 онд 500 сая төгрөг, 2017 оны зургадугаар сарын 17-ны өдөр 4 сая ам доллар, 2018 оны зургаадугаар сарын 27-ны өдөр 4 сая 450 ам доллар буюу нийт 8,6 сая ам долларын барьцаанд тавьсан байна.

Үндэсний бахархал болсон төв талбайн талыг бусдад олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож, Улаанбаатар хотын зээлийн барьцаанд тавьсан буруутай этгээдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Шаардлагын хариуг 72 цагийн дотор албан бичгээр ард түмэнд мэдэгдэж хариу өгнө үү” гэсэн шаардлагыг хүргүүлэхээр цуглаад байна.

-ХУУЛЬ БУС ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА-

Б.Жагар:

Arslan.mn

-Сахал хочит Д.Эрдэнэбилэг гэх хүн Худалдаа хөгжлийн банкны босс гэдгийг хүн бүр мэднэ. Ард иргэд амжиргааны 0,7 га газрыг өөрийн нэр дээр авч чадахгүй байхад бүхэл бүтэн улсын өмч, ард иргэдийн өмчийг өөрийн нэр дээр авдаг юм бэ. Дэлхий дээр хаана ч ийм асуудал байхгүй. Үндэснийхээ хэмжээний түүхийн дурсгалт үзэл бодлоо ард иргэд гарч илэрхийлдэг ийм газраа зарсан тохиолдол хаана ч байхгүй. Бид нар олон жил тэмцэж байна. Гэтэл талбай дээр зөвшөөрөл өгдөггүй байсан асуудлыг одоо л ойлгож байна. Төр нь мэдэхгүй энэ хүний хувийн өмч болсон байж.

Гэтэл энэ хүнийг яагаад эрх чөлөөтэй явуулаад байгаа юм бэ. Өнөөдөр иргэн хүн нэгнийхээ газрыг хууль бусаар авсан бол шууд шоронд орно шүү дээ. Энэ хүн бүхэл бүтэн улсыг маань дээрэмдсэн байна. Тэгээд бүүр банканд зээлийн барьцаанд тавьсан байна.  Тэр зээл авсан тэр их мөнгө хаана байна. Зээлийн он сарыг нь хөөгөөд харахаар хоёр нь сонгуулийн үетэй давхцаж байна. Ийм юм байж болдог юм уу. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарт харамсаж байна.

-Таньд дээрх баримт хэрхэн, хэнээс ирсэн бэ?

-Өчигдөр өглөө гэрээсээ гараад ирсэн дугтуйтай үүдэнд байж байсан. Дээр нь холбогдох ямар ч нэр хаяг байгаагүй. Хууль хяналтын байгууллагынхантай холбоотой олон хууль бус асуудал баримтаар олон ирдэг. Өнөөдөр энэ асуудлыг хэн ч гаргаж ирээгүй. Тийм болохоор бид нийт иргэдийн өмчийг нэг хүн хууль бусаар эзэмшиж байгаа энэ асуудлыг шийдүүлэхээр яг одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дээр баримтуудаа аваад орох гэж байна. Энэхүү хууль бус захирамжийг хүчингүй болгох байх гэж найдаж байна гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602433
0 эможи

ЗОЧИН
2019-04-18 15:18
ХӨӨЁ МОНГОЛЧУУДАА ЭЛБЭГДОРЖ ХУРЦ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭХ ХҮМҮҮС МОНГОЛЫГ БӨАРАГ ЗАРЦАН ЮМ БИШҮҮ??? ЯАСАН ДАВАРЦАН БАЛДАГ БЭ??? ЭНЭ САХАЛ ХУЛГАЙЧЫГ ХУРДАН БАРЬЖ ХОРИХ ХЭРЭГТЭЙ??? НЭГ ӨДӨР ХЭДЭН ЮУАНЬААС ӨГЧИХСӨН БАЙЖ МЭДЭХ ХУЛГАЙЧ БАЙНАА АЛ МУУ ХУЛГАЙЧЫГ ШУУД БУУД?????
keyboard_arrow_up