COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ-ын 409 дүгээр хорих ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явууллаа

2019 оны 4 сарын 17

Arslan.mn

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагч, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ШШГЕГ-тай Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Тус бичгийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос 409 дүгээр хорих ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалтыг явууллаа.
 
Хорих байгууллагын алба хаагчид нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас эхлээд Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд, Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц зэрэг баримт бичгүүдэд заасан хорих байгууллагын ажилтнуудын мөрдөх олон улсын наад захын зарчмуудыг заавал мэдэж, үүргээ хуулийн дагуу, хүнлэгээр, сахилгатайгаар биелүүлж, эдгээр зарчмуудыг өдөр тутам үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
 
Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, ажилтнуудын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын сэдэв, агуулга, хөтөлбөрийг боловсруулж, зорилтот сургалтуудыг зохион байгуулсаар байна.
Мөн орон нутгийн ШШГБ-ын алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэхэд сургалт, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602365
0 эможи

keyboard_arrow_up