COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээн“-д хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

2019 оны 4 сарын 15

Image may contain: 1 person, standing, plant and outdoor

Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж мэдээллийн сан үүсгэн тэдний мэдлэг ажлын туршлагыг өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өсвөр хойч залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадал олгох чиглэлээр ажиллуулж орлогын дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилготой "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээн"-д хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. 

Хамрах хүрээ: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргасан мэдээллийн санд бүртгүүлсэн тухайн салбартаа мэдлэг туршлагатай тэтгэврийн насны ахмад мэргэжилтнүүд байна.
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах арга хэмжээ нь боловсрол эрүүл мэнд хөдөө аж ахуй болон төрийн захиргааны салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх ахмад настан нь өөрийн амьдралын явцад олж авсан мэдлэг туршлагадаа тулгуурлан өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдана.

Тавигдах шаардлага:
• Баянгол дүүргийн тэтгэврийн насны /хүчин төгөлдөр тэтгэврийн дэвтэртэй/ иргэн байх
• Тухайн салбарт мэдлэг туршлагатай байх

Дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
• Хорооны Засаг даргын тодорхойлолт
• Баянгол дүүргийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэст хандсан өргөдөл
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Зөвлөгөө өгөх ажил үйлчилгээний төрөл, арга хэлбэр, хугацаа, гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төсөл, төлөвлөгөө 
• Товч танилцуулга цээж зурагтай. /Боловсрол мэргэжлийн диплом, багшлах эрхийн үнэмлэхний хуулбар/
• Зөвлөх үйлчилгээнд хамрагдах байгууллагын хүсэлт.

Зөвлөх үйлчилгээний хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэж авна.
Холбоо барих утас: 70137030, 99007899 ажлын өдөр, ажлын цагаар
Хаяг: Баянгол дүүрэг 8-р хороо Дилав Хутагг Жамсранжавын гудамж

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602286
2 эможи

keyboard_arrow_up