7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Өндөр эрсдэлтэй“ гэх үнэлгээтэй “Чингүн хурд транс” компани орон нутгийн чиглэлд үйлчилж байна

админ
2019 оны 4 сарын 15

Arslan.mn

Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар МАНАН бүлэглэлд ажлын байраа алдаж байна хэмээн эрх ашгаа хамгаалах хэвлэлийн хурал хийж, суулт зарлав.

Хөвсгөл Улаанбаатарын чиглэлд хот, хоорондын тээвэр хийдэг жолооч нар жагсаалд оролцсон бөгөөд тус чиглэлд “Минтранс”, “Нөхөрлөл Транс” ХХК тусгай зөвшөөрөл авч, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж. 

Гэтэл Авто тээврийн газрын зөвшөөрлөөр дөрөвдүгээр сарын 12-оос “Чингүн хурд транс” компани зорчигчийн хамгийн ачаалал ихтэй 19.00 цагт явуулж эхэлсэн учир жолооч нар эсэргүүцэн жагсаж буй нь энэ аж.
Улаанбаатар-Хөвсгөл аймгийн чиглэлд хоёр талаас өдөрт хоёр цаг тутамд тус бүр дөрвөн автобус явдаг. Нийтийн тээврийн автобусын суудал дүүргэлт дунджаар 60 хувьтай байдаг. Өглөө 08.00, 15.00 цагт хүн хамгийн багатай, 18.00, 20.00 цагт нь өглөө, өдрийн алдагдлаа нөхдөг юм. Гэтэл 19.00 цагт гурав дахь компанийг оруулсныг эсэргүүцэж байна хэмээн энэ үеэр жагсагчид хэлж байлаа.

"Чингүн хурд транс" ХХК нь ЗТХЯ-аас хийсэн шалгалтаар "өндөр эрсдэлтэй" гэсэн үнэлгээ авсан. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602269
0 эможи

keyboard_arrow_up