COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Батдэлгэр: Шүүгч нар хуулийг уландаа гишгэж, луйварчдыг өөгшүүлж байна

2019 оны 4 сарын 11

Arslan.mn

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Чулуунцэцэг, Х.Батдэлгэр нар Баянзүрх дүүргийн газрын албанхны хууль бус үйлдэл хийгээд, Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хууль бус үйлдлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдэлгэр:

Миний он удаан жил амьдарсан газарт өөр хүнд давхардуулан газар олгосон байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандахад шүүгч нар хуулийг уландаа гишгэж, луйварчдыг өөгшүүлж, жирийн иргэдийг хохироож, асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ асуудлыг би Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн магадлалаа луйварчин Б.Болд-Эрдэнэд зориулан гаргасан. Б.Болд-Эрдэнэ гэдэг хүн газар өмчлөх, эзэмших ямар ч хүсэлт гаргаагүй байхад тэр хүний талд шийдвэр гаргаж, он удаан жил амьдарсан миний өргөдлийг хангасангүй. Би газрынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ.

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ц.Чулуунцэцэг:

Би 2008 онд Гацууртад Тугалын бэлчээр гэдэг нэртэй эрүүл тэгш газарт хашаа хатгаж амьдарсан хүн. Ингээд 2008 оны тавдугаар сард хатгасан хашаандаа байшин барьж, өөртөө болон хүүхдүүддээ газар авч байсан. Гэтэл миний хүүхдүүдийн амьдарч байгаа гэрчилгээ нь гараагүй гурван газар дээр Баянзүрх дүүргийн газрын албанаас давхардуулан 15 хүнд газар олгосон байна. Үүнээс үүдэн миний хүүхдүүд он удаан жил амьдарч байшингаа барьсан газраасаа хөөгдөхөд хүрээд байна.

 

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602155
1 эможи

keyboard_arrow_up