ЖАГСААЛТ: 2-6 насныханд үнэгүй ҮЙЛЧИЛЭХ шүдний ЭМНЭЛГҮҮД
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд тодорхой болжээ.
Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдахаар болсон байна.
Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх аж. Харин 2019 онд эхний ээлжид 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах бөгөөд нэг хүүхэд 60 мянга хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ авах аж.